УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
Сургууль, цэцэрлэгийн хангамжийг сайжруулж өгөхийг хүсчээ
Намрын чуулганы завсарлагаагаар гишүүд тойрогтоо ажиллаж, УИХ-аас баталсан хууль, тогтоомжийг танилцуулж буй. Мөн баталсан хууль нь амьдралд хэр нийцтэй байгааг судалж, иргэдийн санал бодлыг сонсдог билээ. Үүний дагуу УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт ажилласан байна. Тэрбээр тус дүүргийн 12 дугаар хорооны иргэдтэй уулзахдаа “Намрын чуулганаар Хамтын тэтгэврийн болон Сонгуулийн тухай зэрэг хэд хэдэн чухал хууль баталсан. Бид Сонгуулийн тухай хуульд саналын хуудасны 50 хувийг гараар тоолох заалт тусгуулсан. Эдийн засаг хүнд, ам.долларын ханш өндөр байгаа энэ үед дүүрэг, орон нутгийн төсөвт шаардлагатай санхүүг суулгах ажлыг цаг тухайд нь хийж байна. Үүний үр дүнд Баянхошуунд нэг шинэ сургууль ашиглалтад орлоо” гэв.
Сонгинохайрхан дүүрэгт хүн ам олон, гэр хорооллын өрх ихтэй. Тиймээс гэрэлтүүлэг шийдэх шаардлага их гардаг аж. Үүнд найман тэрбум төгрөг шаардлагатайг дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар онцлов. Иргэд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгааг хэлж, үүнийг шийдэх, хуучин барилгыг нэг давхраар нэмэх байдлаар ч болов зохицуулж, хөрөнгийг нь шийдүүлж өгөхийг Д.Сумъяабазар гишүүнээс хүссэн байна.
Өнөөдөр сонин
Намрын чуулганы завсарлагаагаар гишүүд тойрогтоо ажиллаж, УИХ-аас баталсан хууль, тогтоомжийг танилцуулж буй. Мөн баталсан хууль нь амьдралд хэр нийцтэй байгааг судалж, иргэдийн санал бодлыг сонсдог билээ. Үүний дагуу УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт ажилласан байна. Тэрбээр тус дүүргийн 12 дугаар хорооны иргэдтэй уулзахдаа “Намрын чуулганаар Хамтын тэтгэврийн болон Сонгуулийн тухай зэрэг хэд хэдэн чухал хууль баталсан. Бид Сонгуулийн тухай хуульд саналын хуудасны 50 хувийг гараар тоолох заалт тусгуулсан. Эдийн засаг хүнд, ам.долларын ханш өндөр байгаа энэ үед дүүрэг, орон нутгийн төсөвт шаардлагатай санхүүг суулгах ажлыг цаг тухайд нь хийж байна. Үүний үр дүнд Баянхошуунд нэг шинэ сургууль ашиглалтад орлоо” гэв.Сонгинохайрхан дүүрэгт хүн ам олон, гэр хорооллын өрх ихтэй. Тиймээс гэрэлтүүлэг шийдэх шаардлага их гардаг аж. Үүнд найман тэрбум төгрөг шаардлагатайг дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар онцлов. Иргэд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгааг хэлж, үүнийг шийдэх, хуучин барилгыг нэг давхраар нэмэх байдлаар ч болов зохицуулж, хөрөнгийг нь шийдүүлж өгөхийг Д.Сумъяабазар гишүүнээс хүссэн байна.
Өнөөдөр сонин
0 Сэтгэгдэл
























