Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Бөөр хамгаалах дэлхийн өдрөөр үнэ төлбөргүй үзлэг хийнэ
Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна.

Эл өдрийг бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг сайжруулах зорилгоор Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэгийн санаачилгаар 2006 оноос дэлхий даяар тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш өдгөө 200 гаруй улс энэ өдрийг тэмдэглэж байна.
Манай улсад хүн амын дунд бөөрний архаг өвчин сүүлийн 5 жилд өвчлөлийн гуравдугаарт, хэвтэн эмчлүүлэгчдийн тоогоор тэргүүлж байна. Эмнэлгүүдийн нийт төсвийн дөрөвний нэгийг бөөрний дутагдалтай өвчтөний эмчилгээнд зарцуулж байгаа аж.
Монгол Улс бөөр хамгаалах дэлхийн өдрийг 2009 оноос тэмдэглэж эхэлжээ. Эл өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Эрин” эмнэлэг бөөрний өвчнийг эрт илрүүлэх, бөөрний өвчнөөс сэргийлэх зорилгоор үзлэг, оношилгоо, сургалтыг 09.00-17.30 цагийн хооронд зохион байгуулах юм. Мөн Монгол, Японы хамтарсан Улаанбаатар-Мед нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс энэ сарын 18-ны өдрийг дуустал иргэдэд бөөрний үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөхөөр болжээ.

0 Сэтгэгдэл