БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Юу хийсэн нь чухал биш, олон орлогчтой нь л уур хүргээд байна

Нийслэлийн зарим иргэд хотын захиргааны үүдэнд цуглан засаг дарга Э.Бат-Үүлд хандаж “Дарангуйлсан масктай ардчилал” жагсаал зохион байгууллаа.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2-т аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байхаар тусгасныг зөрчжээ. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зургаан орлогчтой байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг. Иймээс иргэддээ амласан амлалтаа биелүүлж хуулиа мөрдөхийг сануулан ийн жагсч байгаа юм байна.

Нийслэлд зургаан орлогч байхад Хан- Уул, Баянгол дүүрэгт гурав, Сонгино хайрхан, Чингэлтэй дүүрэгт дөрвөн орлогч байдаг гэнэ. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэн Б.Цэрэн ”Орлогч даргыг иргэдийн халааснаас гардаг татварын мөнгөөр цалинжуулдаг учир илүү орлогчийг ажлаас нь чөлөөлөхийг шаардсан албан бичиг гуравдугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байгаа. Иймд Хуулиа хэрэгжүүлээч, илүү орлогчоо ажлаас нь чөлөөлөөч ээ” гэж хэллээ.

0 Сэтгэгдэл