Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Дайран өнгөрөх ачаа эргэлтийн хэмжээ нэмэгдлээ
ОХУ-ын Сочи хотод болж өнгөрсөн төмөр замаар тээвэрлэх олон улсын ачааны хэмжээг тогтоох хурлаар ОХУ-аас БНХАУ руу Монголын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх ачаа тээврийн хэмжээг 4 сая 1 зуу гаруй мянган тонн байхаар тогтлоо. Энэ нь өнгөрсөн оны гүйцэтгэлээс 2.5 дахин их юм гэж "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орлогч дарга Д.Жигжиднямаа нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа.

Монгол Улсаас БНХАУ руу тээвэрлэх нийт ачааны хэмжээг 6 299 000 тонноор тохиролцсоноос төмрийн хүдэр 5 сая тонныг гаргахаар болсон нь өнгөрсөн оныхоос 1 сая тонноор илүү байна. Мөн ОХУ-аас Монгол Улс руу тээвэрлэх ачааны хэмжээ 1 574 000 тонн байгаа нь өнгөрсөн оныхоос 45 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ жил ОХУ-аас БНХАУ руу гарах 2.5 сая тонн түүхий нефть манай орныг дамжин өнгөрнө. Улаанбаатар төмөр зам дайран өнгөрөх ачаанаас нийт 50 сая гаруй ам.долларын орлого олно.

Уулзалтын үеэр "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар “Манайх жилдээ 28 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. 2017 онд 34 сая тоныг тээвэрлэх хүчин чадалтай болгох техник, зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч байна. Таван жилийн дараа 48 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадлыг эзэмшинэ” гэдгийг Ерөнхий сайдад мэдээллээ. Төмөр замын салбарт нааштай ахиц дэвшлүүд гарч байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайшаагаад, энэ эерэг үзүүлэлтүүдийг цаашид бататгаж, ачаа эргэлтийг шуурхай ханган зохион байгуулах, хүчин чадлаа илүү нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Улаанбаатар төмөр замын удирдлагуудад даалгалаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан