Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байж эдийн засгийн хямралаас гарна
М.ЖАВЗАНДУЛАМ

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, Чингэлтэй дүүргийн баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөлгөөн өчигдөр боллоо.  Тус  зөвлөлгөөнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, Монголын баялаг бүтээгчдийн холбоо болон аж ахуй нэгж байгууллагууд оролцсон. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон  ар гэрийнхэнд нь үйлдвэрлэл эрхлэх боломжийг нээж өгөхийг хөндсөн. Хөдөлмөрийн яамны Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Д.Баттогтох “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд гол санхүүгийн тусламж үзүүлдэг газар бол зээлийн батлан даалтын сан. Энэхүү зээлийн батлан даалтын сангийн анхны хөрөнгө оруулагч нь Чингэлтэй дүүрэг. Одоогоор 418 аж ахуйн нэгж  байгууллага зээлийн батлан даалтын санд хандсан. Улаанбаатар  хотын ах ахуйн нэгж байгууллагын 64 хувь нь зээлийн батлан даалтын сангаас санхүүжилт авсан. Үүний 20 орчим хувь нь Чингэлтэй дүүргийн аж ахуй нэгж байгууллага. Цаашдаа санхүүгийн бичил үйлчилгээ үзүүлэх талаар  нийслэлийн бусад дүүрэгтэй хамтран ажиллана” гэлээ.

Чингэлтэй дүүрэгт 14 мянган аж ахуйн нэгж байгууллага  үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр 92, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 1600 гаруй иргэн тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг. Шинээр үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 213 иргэнд 245 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосноор 305 ажлын байр шинээр бий болжээ. Мөн өрхийн бичил бизнес эрхэлж байгаа, ажил олоход хүндрэлтэй буюу 35-аас дээш насны 241 иргэнд 306.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан