АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сонгуулийн бэлтгэл ажил хуваарийн дагуу явагдаж байна
Сонгуулийн автоматжуулалтын бэлтгэл хангах ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байна. Санал тооллох машины программчлах, гэрчилгээжүүлэх ажил дуусч улмаар Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн 26 тойргийн хороодод албан ёсоор хүлээлгэн өгөөд байна.
Одоо сонгогчийг бүртгэх, санал тооллох техник, тоног төхөөрөмжийн иж бүрдлийг сонгуулийн 1908 хэсгийн хороодод хүлээлгэн өгөх ажил хуваарийн дагуу эхэллээ. Үүний хамт сонгуулийн тойргийн болон хэсгийн хороодод ажиллах мэдээллийн технологийн баг, даамлуудыг сургаж тэдэнд гэрчилгээ олгох ажил хийгдэж байна.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо саналын хуудсыг хэвлэж дуусгаад сонгуулийн тойргийн хороодод мөн хүлээлгэн өгч дууслаа. Ийнхүү тойрог тус бүрээр хэвлэсэн саналын хуудасны тоог нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоонд үндэслэн 5 хүртэл хувийн нөөцтэй байхаар тооцож хэвлэн гаргав. Тойргийн хороод эдгээр саналын хуудсыг санал авах өдрөөс тав хоногийн өмнө хэсгийн хороодод хүлээлгэн өгч дуусна.
Ирэх даваа гарагт Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн бэлтгэл ажлын явц, байдлын талаар сонгуулийн бүх тойргийн хороодын удирдлагатай шууд радиохурал хийхээр төлөвлөөд байна. Мөн Улаанбаатарт байгаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нарт түүнчлэн сонгуулийг ажиглахаар хүрэлцэн ирээд байгаа гадаадын ажиглагч, гадаадын сурвалжлагч нарт зориулж мэдээлэл хийнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

0 Сэтгэгдэл