УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ипотекийн зээлийн эргэн төлөлт сайн байна
УИХ, Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2013 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хугацаанд 78 мянга гаруй өрх орон сууцанд ороод байгаа юм. Ипотекийн зээлийн эргэн төлөлт 90 гаруй хувьтай байгаа аж. Ингэснээр дараа дараагийн зээлийн эх үүсвэр бүрдэж, найдвартай болж буй нь сайн үзүүлэлт хэмээн Монголын ипотекийн корпорац онцоллоо.

МИК-ын захирал Д.Гантөгс “Найман хувийн хүүтэй, ипотекийн хөтөлбөрийн хүрээнд 2.4 их наяд төгрөгийг олгосон. Орон сууцны зээл авсан иргэд ч хариуцлага сайтай зээлээ төлдөг” гэж байлаа. Банкуудын хувьд ч гэсэн авч үзэхэд ипотекийн зээлийн төлөлт хангалттай сайн байгааг хэлдэг. 78 мянган өрхийн 47,5 мянгад нь МИК үнэт цаас болгон банкуудад нийлүүлж буй юм. Орон сууцны зээлээр баталгаажсан бондын төлбөр сайн яваа аж. Хоёр жил гаруйн хугацаанд бонд гаргаснаар эзэмшигч байгууллагууд болон банкуудад нийтдээ 250 гаруй тэрбум р эргүүлэн төлсөн талаар МИК-ын захирал Д.Гантөгс ярьсан. Өнгөрсөн хугацаанд МИК 2.2 их наяд төгрөгийн үнэт цаас гаргасан байна. Энэ нь нийт эдийн засгийн 10 хувьд нь тус корпорацын гаргасан үнэт цаас эргэлдэж буй гэсэн үг юм. Үүний цаана зээлээ сар бүр төлж буй иргэдийн эргэн төлөлт бий гэж ч тайлбарлаж болно.
МИК энэ жил 600 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөжээ. Ипотекийн зээлдэгчдийн 90 гаруй хувь нь найдвартай зээлдэгч байгаа нь УИХ, Засгийн газраас гаргасан хөтөлбөрийн үр дүн учир сайн мэдээ болгон онцолж байна.

0 Сэтгэгдэл