ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Д.Дарь Сүхбаатар яагаад уучлал гуйв
энэ хүнииг уг нь энэ удаад сонгоод үзэх хэрэгтэй юм даа. энэ жилийн улс төрийн сонголтод хачин хачин юмнууд байгаа биздээ. бүгд адилхан
Т.ЦЭЛМЭГ
Ардчилсан
хувьсгалын анхдагч Д.Дарь Сүхбаатар өнгөрсөн долоо хоногт болсон
“Жудагт Монгол” хөдөлгөөний чуулганд үг хэлэхдээ ард түмнээс уучлал
гуйсан. Чухам ямар учир шалтгаанаар уучлал гуйснаа тэрээр “Цензургүй
ярилцлага” нэвтрүүлгээр тайлбарлалаа. Нэг биш хоёр удаа уучлал гуйж буй
нь өнөөгийн төр засгийн удирдлагуудтай холбоотой гэнэ. Тэрээр “Гурван
удаа тангараг өргөсөн хүн би. 1989 онд ардчиллын анхдагч 13 Монгол Улс,
ард түмнийхээ төлөө зүтгэнэ хэмээн тангараг өргөж, гарын үсгээ зурж
байсан. Гэвч харамсалтай нь зарим нөхөд маань тангарагаасаа няцсан. Анх
бид тусгай хангамж, улаан номер гээчийг байхгүй болгохыг уриалж ярьж
байв. Одоо тэгтэл улаан номер байтугай алтан дугаар, алтан утас
хэрэглэдэг болж. Хүн хэн байснаа мартаж болохгүй. 25 жил гэдэг хүний нэг
үе гэсэн үг. Буух нь энэ өндөрлөгөөс буух ёстой. “Жудагт Монгол”
хөдөлгөөний чуулган дээр “Ардчилал анархизм боллоо. Ардчилал америкзм
боллоо. Энэ миний буруу” гэж уучлал гуйсан” гээд хамт тэмцэж явсан зарим
нөхөртөө урам хугарч яваагаа ярьсан юм.
2008 оны долдугаар сарын 1-нд болсон шиг үйл явдал дахин давтагдах ёсгүйг тэрээр сануулж, энэ жилийн сонгуулиар ийм зүйл болох вий гэсэн болгоомжлол байгаагаа ч нуусангүй. Ардчилсан хөдөлгөөнд анхнаас нь оролцож, тэмцэж явсан олон сайхан нөхрөө дурсаад цаг бусаар алдсан залуусынхаа төлөө харамсдаг гэлээ. Нэр нь огт дурсагддаггүй олон залуус ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан. “Хонх” хамтлагийн Цогтсайхан бол жинхэнэ баатар гэж тодотгов. Тэр сайхан залуус Монгол Улс буруу замаар яваасай гэж тэмцээгүй. Тэрбум төгрөг авбал сайд болж байхад 10 мянган төгрөг авсан нь шоронд ордог болж. Ийм болно гэж хэн нь ч хүсээгүй. Ард түмнийхээ толгой дээр гишгэж төрд гарсан учраас уучлал гуйх нь зөв хэмээсэн. Корпорацуудын нөлөө төрд шургалсны гай гарч байгаа нь энэ. Төр жолоодогч гэдэг төрмөл байдаг. Тиймээс жинхэнэ жолоодогчоо таньж сонгомоор байгааг анхааруулав.
Хорь гаруй жилийн түүхэнд гаргасан хамгийн том алдааг тэрээр цүнх баригч нарыг бий болгосон гэж тодорхойлов. Гутлынх нь үдээсийг үдэж өгөөд цүнх бариад явж байсан залуус дэд сайд, дүүргийн Засаг дарга болж буй нь жинхэнэ эмгэнэл гэлээ. Ардчилсан хувьсгалын эхэнд тухайн үеийн коммунист намыг татан буулгаж бүгд ижил гарааснаа гарч чадаагүй нь энэ бүхний эхлэл хэмээсэн. Энэ мэтчлэн түүхэнд сайнаар, саараар үлдэх ч байсан ирээдүй хойчоо харж явах ёстойг нөхөддөө хандан хэлж, сануулж байсан юм.
Ардчилсан
хувьсгалын анхдагч Д.Дарь Сүхбаатар өнгөрсөн долоо хоногт болсон
“Жудагт Монгол” хөдөлгөөний чуулганд үг хэлэхдээ ард түмнээс уучлал
гуйсан. Чухам ямар учир шалтгаанаар уучлал гуйснаа тэрээр “Цензургүй
ярилцлага” нэвтрүүлгээр тайлбарлалаа. Нэг биш хоёр удаа уучлал гуйж буй
нь өнөөгийн төр засгийн удирдлагуудтай холбоотой гэнэ. Тэрээр “Гурван
удаа тангараг өргөсөн хүн би. 1989 онд ардчиллын анхдагч 13 Монгол Улс,
ард түмнийхээ төлөө зүтгэнэ хэмээн тангараг өргөж, гарын үсгээ зурж
байсан. Гэвч харамсалтай нь зарим нөхөд маань тангарагаасаа няцсан. Анх
бид тусгай хангамж, улаан номер гээчийг байхгүй болгохыг уриалж ярьж
байв. Одоо тэгтэл улаан номер байтугай алтан дугаар, алтан утас
хэрэглэдэг болж. Хүн хэн байснаа мартаж болохгүй. 25 жил гэдэг хүний нэг
үе гэсэн үг. Буух нь энэ өндөрлөгөөс буух ёстой. “Жудагт Монгол”
хөдөлгөөний чуулган дээр “Ардчилал анархизм боллоо. Ардчилал америкзм
боллоо. Энэ миний буруу” гэж уучлал гуйсан” гээд хамт тэмцэж явсан зарим
нөхөртөө урам хугарч яваагаа ярьсан юм. 2008 оны долдугаар сарын 1-нд болсон шиг үйл явдал дахин давтагдах ёсгүйг тэрээр сануулж, энэ жилийн сонгуулиар ийм зүйл болох вий гэсэн болгоомжлол байгаагаа ч нуусангүй. Ардчилсан хөдөлгөөнд анхнаас нь оролцож, тэмцэж явсан олон сайхан нөхрөө дурсаад цаг бусаар алдсан залуусынхаа төлөө харамсдаг гэлээ. Нэр нь огт дурсагддаггүй олон залуус ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан. “Хонх” хамтлагийн Цогтсайхан бол жинхэнэ баатар гэж тодотгов. Тэр сайхан залуус Монгол Улс буруу замаар яваасай гэж тэмцээгүй. Тэрбум төгрөг авбал сайд болж байхад 10 мянган төгрөг авсан нь шоронд ордог болж. Ийм болно гэж хэн нь ч хүсээгүй. Ард түмнийхээ толгой дээр гишгэж төрд гарсан учраас уучлал гуйх нь зөв хэмээсэн. Корпорацуудын нөлөө төрд шургалсны гай гарч байгаа нь энэ. Төр жолоодогч гэдэг төрмөл байдаг. Тиймээс жинхэнэ жолоодогчоо таньж сонгомоор байгааг анхааруулав.
Хорь гаруй жилийн түүхэнд гаргасан хамгийн том алдааг тэрээр цүнх баригч нарыг бий болгосон гэж тодорхойлов. Гутлынх нь үдээсийг үдэж өгөөд цүнх бариад явж байсан залуус дэд сайд, дүүргийн Засаг дарга болж буй нь жинхэнэ эмгэнэл гэлээ. Ардчилсан хувьсгалын эхэнд тухайн үеийн коммунист намыг татан буулгаж бүгд ижил гарааснаа гарч чадаагүй нь энэ бүхний эхлэл хэмээсэн. Энэ мэтчлэн түүхэнд сайнаар, саараар үлдэх ч байсан ирээдүй хойчоо харж явах ёстойг нөхөддөө хандан хэлж, сануулж байсан юм.
0 Сэтгэгдэл
2016.05.07
























