ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Өрхийн эмнэлгүүд 20 цаг хүртэл ажиллана
Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа томуу томуу төст өвчний гаралт ихэсч байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай уулзаж холбогдох арга хэмжээ авахаар үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал өнгөрсөн долоо хоногоос нэмэгдэж, хэвийн өдрүүдээс 60 хувиар хэтрээд байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтөний 515 буюу 57.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй байгаагийн 98.3 хувийг бага насны хүүхдүүд, хүнд өвчтэй хүмүүсийн 64 буюу 60.4 хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байна.
Эрүүл мэндийн сайдын 2014 оны 285 дугаар тушаалын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас том хүний орыг хүүхдийн оронд шилжүүлэн ачааллыг зохицуулж байна. Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 20 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг 24 цаг болгосон. Мөн ХУД, БЗД-ийн эмнэлгүүдэд илүү их ачаалалтай байгааг харгалзан тухайн эмнэлгүүдийн том хүний бүх орыг хүүхдийн оронд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлээд буй талаар НЭМГ-ын дарга Ш.Энхбат уулзалтын үеэр танилцуулсан юм.
ЭМС-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа дээрх арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, зохицуулалтыг олон нийтэд ард иргэдэд мэдээллийг хүргэхийг үүрэг болгож, цаашид хүүхдийг өвчлөл хүндрэхээс сэргийлсэн арга хэмжээг ард иргэдийн дунд өргөн зохион байгуулах хэрэгтэйг анхааруулсан юм.

0 Сэтгэгдэл