ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
АТГ-ыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах хөдөлгөөн өрнүүлнэ
МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбооноос Авлигатай тэмцэх газар /АТГ/-ыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах хөдөлгөөн эхлүүлж буйгаа сэтгүүлчдэд мэдээлэв.

Тус холбооны тэргүүн О.Буяннэмэх “АТГ өнөөдөр бие даасан байдлаа алдаж, улс төрийн нөлөөнд автсан нь илэрхий харагдаж байна. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, санхүүгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарыг барьж хорих, шалгаж дарамтлах зэргээр улс төрийн хэлмэгдүүлэлтийг удаа дараа явуулав. Нэг нам, нэг хүн рүү чиглэсэн энэхүү байдал нь АТГ хэмээх байгууллага өөрөө улс төрийн нөлөөнд автсан, цаашид бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй хэмээн үзэхээс өөр аргагүй байдалд хүрлээ” гэв.
Мөн тус холбооноос АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдод хандан “Улс төрийн эрх мэдэлтнүүдийн дарамт шахалтгүй ажиллаж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтай мэтээр зарлаж хэлмэгдүүлэхээ зогсоож, намын удирдлагуудыг яаралтай суллахыг шаардаж байна. Хэрэв шаардлага хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэсэн агуулгатай шаардах бичиг хүргүүлэв.

0 Сэтгэгдэл