ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
М.ЖАВЗАНДУЛАМ
Зуданд нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Хөдөлмөрийн яамнаас 100 ширхэг хос эсгий гутлыг МУЗН-т гардуулж өгсөн юм.

Мөн Хөдөлмөрийн яамны харьяа 37 МСҮТ-ийн багш ажилчид, оюутан суралцагсад, хөдөлмөрийн 31 хэлтэс, хоёр агентлаг хамтран сайн дурын үндсэн дээр нийт 31.5 сая төгрөгийн хандив тусламж цуглуулан МУЗН-т гардуулав.
Тусламжинд малын нэмнээ, элгэвч, төлийн уут 1379 ширхэг, хивэг тэжээл 155 шуудай, өвс 509 боодол, хужир 200 кг, бээлий 1316 ширхэг, саван 686 ширхэг 29 нэр төрлийн ахуйн болон хүнсний зүйл багтжээ. Мөн бэлнээр 9.9 сая төгрөгийг аймаг сумдын Засаг даргын Тамгийн газар, Онцгой байдлын газар, Хөдөө аж ахуйн газруудад албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан уг үйл ажиллагааны үеэр “Монголчууд бид зудыг хамтын хүч сайхан сэтгэлийн дэмээр гарган даван туулж байсан. Зуд боллоо хандив тусламж үзүүлээч хэмээн гадагшаа зарах гэж хүэсэхээс илүүтэйгээр бид нэн түрүүн дотооддоо нөхцөл байдалдаа тохирсон бие биедээ туслах аяныг өрнүүлэх шаардлагатай байна. Манай Хөдөлмөрийн яамны хамт олон нэг өдрийн цалин 5 сая төгрөгийг зудтай байгаа аймаг сумдад Монголын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан хүргэж байна” гэлээ.
МУЗН-ийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн багийн ахлагч Б.Даваажаргал “Өнгөрсөн зун маш их гантай байсан. Малчид сүү цагаан идээгээ сайтар бэлдэж чадаагүй. Хадлангийн гарц маш муу байсан. Үүнтэй холбоотойгоор малчид өвөлжилтөндөө сайн бэлдэж чадаагүй. Түүнээс гадна малын түүхий эд болоод махны үнэ маш их унасан. Тийм учир малчид бэлэн мөнгөний хомсдолтой байгаа. Иймээс тэд шаардлагатай хүнс тэжээлээ худалдан авах чадваргүй байна” гэлээ.
Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмайн хорооны санхүүжилтээр уг хандивын ажлыг эхлүүлээд байна. Мөн Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгийн 300 өрхөд тус бүр 192 мянган төгрөг /нэг аймагт 100 өрхөд тусламж үзүүлнэ/ Увс, Завхан, Баян-Өлгий, Төв, Архангай аймгийн 1200 өрхөд хүнсний багц, 64 мянган төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Ирэх долоо хоногоос эхлэн хандивын дулаан хувцас, хүнс бараа бүтээгдэхүүни зуданд нэрвэгдсэн аймгуудад хүргэнэ гэж холбогдох албаныхан мэдээллээ.

0 Сэтгэгдэл