ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Бургастайн боомтыг байнгын ажиллагаанд оруулна
Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Бургастайн боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэхээр төлөвлөж байгаа талаар өнөөдөр ГХЯ-ны Олон улсын эрхзүйн газрын дэд захирал Д.Билэгдорж мэдээллээ.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 19-нд Бургастай боомтод болсон БНХАУ-д мах экспортлох үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд оролцжээ. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд мал сүрэг, түүний үр шимийг эргэлтэд оруулахаар идэвхтэй ажилласны дүнд БНХАУ-ын зах зээлд үхэр, хонь, ямааны түүхий мах экспортлох боломжтой болсон. Энэ хүрээнд Увс аймгийн “Грийн Грасланд” компанийн “Мон Тува” үйлдвэрт бэлтгэсэн 17 тонн хонины мах хилээр гаргаснаар үхэр, хонь, ямааны мах БНХАУ-д экспортолж эхэлсэн байна. Уг үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд зөвхөн тэгш тоотой саруудад ажилладаг Бургастайн боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэх шаардлага бий болж байна хэмээн Д.Билэгдорж дэд захирал хэллээ.
Тэрбээр, “Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мах экспортлох ажиллагааны нээлтэд оролцох үеэр Бургастай боомтын үйл ажиллагаатай танилцсан. Бургастайн боомтоор өмнө нь “Алтайн хүдэр” компани төмрийн хүдэр экспортолдог байсан бөгөөд тус боомтын хил хяналтын байгууллагын 40 гаруй ажилчдыг орон сууц, цахилгаан, дулаанаар хангадаг байжээ. Гэвч олон улсын зах зээлд төмрийн хүдрийн үнэ буурсантай холбогдуулан уг компани олборлолт болон экспортлох үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. Тиймээс Бургастайн боомтын ажилчид орон сууц болон цахилгаан, дулаангүй болж, хэвийн ажиллах боломжгүй болжээ. Гадаад хэргийн сайд дээрх асуудлыг Боомтын үндэсний зөвлөлд танилцуулж, боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх чиглэлээр ажиллах болсон” хэмээв.

0 Сэтгэгдэл