ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
“Унадаг дугуйтай Улаанбаатар-2016” хэлэлцүүлэг болно

Монголын Залуучуудын Холбооны байранд өнөөдөр 10.00 цагт “Унадаг дугуйтай Улаанбаатар-2016” хэлэлцүүлэг болно. Монголын Залуучуудын холбоо, МЗХ-ны дэргэдэх Авто замчин залуучуудын холбоо, Монголын Дугуйн холбоо, Монголын Триатлоны холбоо, Залуу дугуйчин клуб зэрэг нийт 20 гаруй байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн өнгөрсөн 3 жилийн хэрэгжилт, үр дүн хэлэлцэх юм байна.
Мөн Мөн энэ үеэр унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх, дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчинг хэрхэн хангах, унадаг дугуйн замыг шинээр байгуулах боломж зэрэг асуудлуудыг хөндөж аж. Тодруулбал, Залуу дугуйчин клубын тэргүүн Ч.Түвшинжаргал “Дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчин”, Гудамж төслийн ерөнхий архитектор Г.Сайнбаяр “Унадаг дугуй хэрэглэгчдийн тухай судалгаа, тулгамдаж буй асуудал”, МАЗЗХолбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан “Унадаг дугуйн замын хэрэгжүүлэлт” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Хэлэлцүүлэгт Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, МЗХ-ны дэргэдэх Авто замчин залуучуудын холбоо, МЗХ-ны Эрүүл мэндийн байнгын хороо, Монголын дугуйн холбоо, Залуу дугуйчин клуб, “NICE BIKE” клуб, “Атилла”унадаг дугуйн дэлгүүр, “ТРЕК”унадаг дугуйн дэлгүүр, “Canondale”унадаг дугуйн дэлгүүр тус тус оролцохоор болжээ.

0 Сэтгэгдэл