УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
Чанартай боловсрол таны насан туршийн мэдлэг
М.Жавзандулам
Ази, Номхон далайн орнуудын “Насан туршийн боловсрол” төвийн гишүүн байгууллагуудын удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 17-23 хооронд “Олон улсын бодлогын форум” нэртэйгээр Монголд анх удаа зохиогдож байна.
Форум уулзалтад Австрали, Герман, Энэтхэг, Индонези зэрэг 11 улсын гишүүн байгууллагуудын удирдах албаны хүмүүс оролцож санал солилцлоо.
Уг форумд манай орон “Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан, хэлэлцүүллээ.
Тус хөтөлбөрийг өнгөрсөн 2015 онд Монгол улсын бүх сум, баг, дүүрэгт хүргэж, сургууль цэцэрлэгт ажиллаж буй багш, захирал, эрхлэгч, менежер, арга зүйч, дотуур байрын багш эцэг эхчүүдээр дамжуулан, нийт хүүхдийн хөгжиж төлөвших сурч боловсрох арга зүйг дээшлүүлэхэд голлон анхаарсан. Түүнчлэн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэр гаргахад чиглэсэн. Үүнд ЕБС-д “Ном”, “Авьяас”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлж байгаа ажээ.
Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн менежер А.Бүрэнжаргал ““Насан туршийн боловсрол үндэсний хөтөлбөр”-ийг хүүхэд өсвөр үеийнхэнд чанартай боловсрол олгох, багш нарын мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх, зорилготойгоор хэрэгжүүллээ. Нэг ёсондоо ЕБС-ын бүх түвшинд хүүхдэд шинжлэн судлах арга барилыг эзэмшүүлэх, аливаа зүйлийг өөр өнцгөөс харах, бүтээлчээр хийж чаддаг сэтгэлгээг суулгаж өгөх юм. Чанартай боловсрол эзэмших нь таны насан туршид мэдлэг болж үлдэнэ. Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд дунд сургуулийн хоёр сурах бичгийг дижитал болгох төсөл энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ” хэмээн хэллээ.
Энэхүү форум хуралдаанд дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын Боловсролын хэлтсийн дарга мэргэжилтэнүүд болон “Насан туршийн боловсрол” ТББ-ын тэргүүнүүд оролцлоо.
“ASPBAE” байгууллага нь Ази, Номхон далайн суурь болон насанд хүрэгчдийн бодлогын нийгэмлэгийн 30 улсын 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн юм.

0 Сэтгэгдэл