ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
52 иргэнийг угаартах аюулаас аварлаа
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Нийслэлийн онцгой байдлын газрын шуурхай дуудлагын утсанд өчигдөр 13:23 цагт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 2-60 байранд гал гарч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасгийн аврагчдыг очиход таван давхар барилгын нэгдүгээр давхарт, айлын тавилга, эд зүйлс шатаж байсныг аврах ангийн гал сөнөөгчид шуурхай ажиллан унтраажээ. Гал газар аваагүй ч барилга бүхэлдээ утаанд автаж, орц, өрөөнүүдэд үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан аж. Түүнчлэн барилга дотор 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүн байсныг угаартах аюулаас аварсан байна. Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэхдээ галын улмаас хүний амь эрсдээгүй, гэмтэж бэртээгүй гэжээ. Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй бөгөөд шинжээчдийн дүгнэлт 14 хоногийн дотор гарах юм байна.
Ж.ГЭРЭЛЧУЛУУННийслэлийн онцгой байдлын газрын шуурхай дуудлагын утсанд өчигдөр 13:23 цагт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 2-60 байранд гал гарч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасгийн аврагчдыг очиход таван давхар барилгын нэгдүгээр давхарт, айлын тавилга, эд зүйлс шатаж байсныг аврах ангийн гал сөнөөгчид шуурхай ажиллан унтраажээ. Гал газар аваагүй ч барилга бүхэлдээ утаанд автаж, орц, өрөөнүүдэд үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан аж. Түүнчлэн барилга дотор 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүн байсныг угаартах аюулаас аварсан байна. Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэхдээ галын улмаас хүний амь эрсдээгүй, гэмтэж бэртээгүй гэжээ. Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй бөгөөд шинжээчдийн дүгнэлт 14 хоногийн дотор гарах юм байна.
0 Сэтгэгдэл
























