Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
reuters: Канадын “Центерра” монголын алтны ордыг ухаж эхлэх нь

Канадын “Центерра Голд Инк” компани бүтэн таван жил хүлээсний эцэст Монголын Гацууртын ордыг эзэмших эрхийг монголын хууль тогтоогчдоос авлаа. Монголын эрх баригчид энэ баян ордыг ашигласнаар улс орныхоо эдийн засаг, алтны нөөцийг бэхжүүлж чадна гэж үзэж байна.
Өмнө нь эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт Азийн Банкны үнэлгээгээр 2015 онд дөрвөн жилийн өмнөх 2011 оны 17,5 хувь байсантай харьцуулахад 3 хувь буурсан дүнтэй гарчээ.
Ийм ч болохоор “Гацуурт” зэрэг ордуудыг ашигласнаар эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлж чадна гэж Монгол Улс үзэж байгаа аж.
Батлагдсан нөөц нь 1,6 сая унц алттай “Гацуурт” ордын 34 хувийг Монгол Улс эзэмших хуулийг Монголын УИХ пүрэв гарагт баталлаа гэж мэдээллээ. Харин “Центерра” үлдэх 66 хувийг нь эзэмших юм.
Засгийн газар гэхдээ одоо Торонтотой “Центерра”-гийн эзэмшлийг 0,5 хувиар нэмэх тухай асуудлаар сүүлийн болзол тавьж хэлэлцэж болох юм.
“Засгийн газартай роялтийн хувийг гурван хувьд хүргэж төрийн эзэмших хувийг 34 болгосон гэж аравдугаар сард зарласан” хэмээж “Центерра” компанийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Пирсон хэллээ. Тэр бас “Энэ хууль нь засгийн газарт энэ хувиа эзэмших эрхийг л олгож байгаа юм” гэсэн байна.
Гацуурт орд нь ашиглахад хялбар, анхны хөрөнгө оруулахад дөхөм, яагаад гэвэл эндээс 55 км зайтай “Бороо”-гийн уурхайд ашиглаж байгаа тээрэм, бусад объектыг ашиглаж болох юм гэж “Центерра” компанийн гүйцэтгэх захирал Скотт Перри хэлж байна.
Хууль баталснаас хойш нэг жилийн дараа төрийн өмчийн бага хэсгийг лицензийн төлбөрийн нэлээд хэсгээр солих юм.
“Центерра” энэ ордыг ашиглах гэж зөвшөөрлөө 2010 оноос хойш хүлээж байгаа ч энэ орчмын ой, усны эхийг хамгаалах асуудлаас болж хуулиа гаргалгүй хүлээлгэсээр байсан юм.
Харин 2014 оны арванхоёрдугаар сард Гацуурт ордыг стратегийн ордын жагсаалтад оруулж, хязгаарлалтыг нь чөлөөлсөн ч төрийн өмчид авсан юм.
Байгаль хамгаалагчид зэргэлдээ оршин түүхийн дурсгалт Ноён уулыг сүйтгэх гэж байна хэмээн үүнийг эсэргүүцэж байсан ч хууль бус олборлогчид ухаад эхэлсэн учраас Засгийн газар хэлэлцээрийг эцэс болгон батлахаар хүч тавьсан нь энэ хэмээн reuters.com бичжээ.

0 Сэтгэгдэл