УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Манай улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа
С.ҮЖИН
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас манай улсын нийгэм, эдийн засгийн төлвийг энэ оны нэгдүгээр сарын байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд 2016 оны нэгдүгээр сард 6275 эх амаржиж, шинээр 6304 хүүхэд төрж, өмнөх оныхтой харьцуулахад амаржсан эх 393 буюу 5.9 хувь бол хүүхэд 417 буюу 6.2 хувиар буурсан байна. Харин нялхасын эндэгдэл 121 болж, өмнөх оныхоос гурван хүүхэд буюу 2.5 хувиар өсч, 1-5 хүртэлх насандаа 140 хүүхэд эндэж нэг хүүхэд буюу 0.7 хувиар буурсан байгаа юм.
Мөн халдварт өвчнөөр өвчлөгсөд 5908 болж, өмнөх оныхоос 2761 хүн буюу 87.7 хувиар нэмэгдсэн бол вируст хепатитаар 33 буюу 36.7 хувь, сүрьегээр өвчлөгсөд 98 буюу 25.7 хувиар буурсан хэдий ч улаан бурханаар 2723 хүн өвчилсөн нь нөлөөлсөн байна.
Харин бүртгэлтэй ажилгүй иргэд 34.6 мянга болж, өмнөх оныхоос 1.2 мян.хүн буюу 3.3 хувиар буурсан ч өмнөх сарынхаас 1.8 мян.хүн буюу 5.5 хувиар өсчээ. Ажиллах хүчний хувьд арван тав ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1164.1 мянга болж, 624.6 мянга буюу 53.7 хувь нь эрэгтэй бол 539.5 мянга буюу 46.3 хувь нь эмэгтэйчүүд юм байна.
Харин Нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг “ Ажилгүй иргэд 96.5 мянга болсон бөгөөд 56.4 мян буюу 58.4 хувь нь эрэгтэй, 40.1 мян буюу 41.6 хувь нь эмэгтэйчүүд юм.Мөн өрхийн сарын дундаж мөнгөн орлого 848.8 мян.төг болж, өмнөх оныхоос 123.4 мян.төг буюу 12.7 хувиар буурлаа. Өрхийн дундаж мөнгөн зарлага 858.6 мян.төг болсон нь өмнөх оныхоос 130.0 мян.төг буюу 13.2 хувиар буурсан” хэмээлээ.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас манай улсын нийгэм, эдийн засгийн төлвийг энэ оны нэгдүгээр сарын байдлаар танилцууллаа.Улсын хэмжээнд 2016 оны нэгдүгээр сард 6275 эх амаржиж, шинээр 6304 хүүхэд төрж, өмнөх оныхтой харьцуулахад амаржсан эх 393 буюу 5.9 хувь бол хүүхэд 417 буюу 6.2 хувиар буурсан байна. Харин нялхасын эндэгдэл 121 болж, өмнөх оныхоос гурван хүүхэд буюу 2.5 хувиар өсч, 1-5 хүртэлх насандаа 140 хүүхэд эндэж нэг хүүхэд буюу 0.7 хувиар буурсан байгаа юм.

0 Сэтгэгдэл