АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Цаазын ял сонссон зарим хүний хэргийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр 15:00 цагаас болно. Цаазаар авах ялаар шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын журмаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр гомдол, эсэргүүцэл гарсныг харгалзахгүйгээр заавал хянан хэлэлцдэг. Энэ дагуу А.Баянмөнх, Ш.Адилбек, К.Ерлан, Ж.Ганибет, Г.Бямбадорж нарт холбогдох хэргийг хэлэлцэнэ. Тэдний үйлсэн хэргийн тухай товч дурдъя.
А.Баянмөнх нь 2011 оны долдугаар сарын 6-нд Төв аймгийн Аргалант сумын Хүйтний Хонхорхойн адаг гэх газарт өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар иргэн М-ыг олон удаа хутгалж, С-ийг бууны бөгсөөр толгойнд нь олон удаа цохиж санаатайгаар хөнөөсөн. Гэрт байсан нэг нас есөн сартай Х-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүчтэй өшиглөн авдар мөргүүлэн хүнд гэмтээж хөнөөхийг завдсан гэмт хэргийг үйлджээ. Мөн хохирогчдын аминд хүрсний дараа М-ын эмээл, хазаартай морь, дээл, малгай, бүс, гутал зэргийг хулгайлжээ. Түүнчлэн мөн шөнөдөө Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Тавантолгой гэх газраас иргэн Б-ийн 18 адууг хулгайлж найман сая 50000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Үүнээс өмнө 2011 оны зургадугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дээд буурт гэх газраас иргэн Б-ын найман адуу, эмээл, хазаар, Ц-ийн 29 адууг тус тус хулгайлж, нийт 12 сая гаруй төгрөгийн хохирол учруулжээ.
Ш.Адилбек, К.Ерлан, Ж.Ганибет нар бүлэглэн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, 2011 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт иргэн Х, Б нарт ноолуур өгнө гэж дуудаж аваачин, тэдний толгойд чулуугаар цохиж, шунахайн зорилгоор, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа, уг гэмт хэргийг үйлдэхээ хялбарчлах, нуун далдлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар санаатайгаар хоёр хүнийг хөнөөсөн гэмт хэрэг үйлджээ. Ш.Адилбек, Ж.Ганибет нар хохирогч Х, Б нарын цогцсыг, “УАЗ- 31514” маркийн машин, дотор нь байсан ноолуур, бэлэн мөнгө зэргийн хамт шатааж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан аж.
Ш.Адилбек нь мөн дангаараа 2011 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Булган сумын нутаг Ярантын боомтоор БНХАУ руу өөрийн Е серийн паспортаар зорчоод, 2011 оны дөрөвдүгээр сарын 22-нд 05:00 цагийн үед Хилийн 121 дүгээр тэмдэгтийн орчмоор Монгол Улсын хилийг БНХАУ-ын талаас хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
Г.Бямбадорж нь эмээгийнхээ амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэг үйлдсэн аж. Тэдэнд оноосон цаазын ялыг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэвээр баталсан учир ийнхүү нийт шүүгчдийн хуралдаанаар орж байгаа юм.

0 Сэтгэгдэл