ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
ШШГЕГ-аас байгууллага иргэдэд анхааруулах нь
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад төлбөртэй иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх шаардлага гардаг.

Тус газар нь 2015 оны байдлаар 6956 тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд худалдан авах гэж буй тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрх түдгэлзсэн эсэхийг шалгаагүй, тухай бүр нэр дээрээ шилжүүлэлгүй хугацаа алдсаны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн тээврийн хэрэгсэл худалдан авах тохиолдол багагүй гарч, иргэний маргаан үүсч байгууллага, иргэд хохирч байна.
Иймд тээврийн хэрэгсэл худалдаж авах болон эзэмшигчийн нэр шилжүүлэхдээ худалдан авах гэж буй тээврийн хэрэгсэл нь битүүмжлэгдсэн эсэх, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөртэй эсэх талаар Шийдвэр гүйцэтгэх газраас лавлагаа авсаны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж байхыг зөвлөж байна.
Мөн шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлбөртэй төлбөр төлөгч иргэний үнэмлэх, гадаад паспорт олголт, сунгалт, шилжилт хөдөлгөөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар тавьсан хоригийг цуцлах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажилласнаар 4540 иргэний баримт бичигт тавьсан хориг, хязгаарлалтыг цуцалж, төв орон нутгийн Шийдвэр гүйцэтгэх алба, хэсгээс явуулж буй иргэний баримт бичиг олголт, сунгалт, шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн ажиллагааг бүрэн зогсоож, энэ төрлийн ажиллагааг гүйцэтгэхгүй байх үүрэг даалгавар, чиглэлийг өгөөд байна.
Дээрхи тээврийн хэрэгсэлтэй холбоотой лавлагаа, мэдээллийг Шийдвэр гүйцэтгэх газрын 70001488, 70001480 дугаарын утас болон Сүхбаатар дүүрэг, 10-р хороо цагдаагийн гудамж ШШГЕГ-ын 2-р байрнаас ирж авна уу.

0 Сэтгэгдэл