УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Таван хувийн хүүтэй зээлийн журмыг Засгийн газраас хүлээж байна
Л.БАТБААТАР
2016 оны сүүлээр улсын хэмжээнд 44 мянган айлын орон сууц зах зээлд борлогдоход бэлэн болно гэсэн тоон баримт бий. Тэгвэл эдгээр орон сууцыг шингээх зах зээл, эрэлт бий юу гэсэн асуулт юун түрүүнд гарна. Өнгөрсөн оны сүүлээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс үүдэн ипотекийн найман хувийн хүүтэй зээл түр хугацаанд зогссоноос болж барилгын компаниуд ч багагүй хохирол хүлээгээд буй. УИХ-ын нэгдүгээр сарын 19-ний нэгдсэн чуулганаар Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулснаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэр цуцлагдаж, найман хувийн хүүтэй зээл сэргэж банкууд зээлийн материалаа хүлээн авч, иргэд ч эхнээсээ орон сууцандаа тухалсан. Гэвч иргэд найман хувийн хүүтэй зээлээс илүүтэйгээр таван хувийн хүүтэй зээл хэзээнээс олгож эхлэх вэ гэсэн хүлээлттэй болоод байна. Зах зээлд буй орон сууцны нийлүүлэлт болоод ипотекийн зээл тойрсон зарим асуудлаар холбогдох албаны хүмүүсээс тодруулга авлаа.
Хэдийгээр УИХ-аас ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдвэрлэсэн ч зарим арилжааны банкууд зээл олгохгүй байна гэсэн мэдээллийн мөрөөр Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Мэдээллийн албанаас тодруулга хүссэн юм.
-Арилжааны зарим банк найман хувийн хүүтэй зээл олгохгүй байна гэх мэдээлэл иргэдээс ирж байна аа. Банкуудын зүгээс Монголбанкнаас санхүүжилт хүлээж байна гэх тайлбар өгдөг. Харин Монголбанкны хувьд санхүүжилтийг хойшлуулж буй ямар нэг шалтгаан бий юу?
-Найман хувийн хүүтэй зээлийг арилжааны банкууд хэвийн олгож байгаа. Санхүүжилт авах хүсэлтээ ирүүлсэн зарим банк шаардлагатай материалаа дутуу бүрдүүлсэн учир ипотекийн найман хувийн хүүтэй зээл олгох асуудал нь хүлээгдэж байгаа тохиолдол бий.
-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш найман хувийн хүүтэй зээлд хэчнээн иргэн хамрагдаад байна вэ?
-2015 оны арванхоёрдугаар сард нийт 843 зээлдэгчид 46.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор зээлийн үлдэгдэл нийт 3433.0 тэрбум төгрөг хүрч, зээлдэгчийн тоо 77105 болсон. УИХ-аас Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулснаас хойш арилжааны 11 банк 1129 зээлдэгчид 68.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс зургаан банк 300 зээлдэгчид нийтдээ 15.9 тэрбум төгрөгийн зээл олгосон.
-Ипотекийн зээлийн хүү таван хувь болох тухай мэдээлэл нэгэнт тодорхой болсон. Гэвч яг хэзээнээс хэрэгжих вэ гэдэг нь тодорхой бус байгаа нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна?
-Засгийн газар, Монголбанк, Монголын ипотекийн корпорац, арилжааны банкуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг яг энэ асуудал дээр ажиллаж байна. Зээлийн хүүг таван хувь болгох судалгаа, тооцоолол хийхэд багагүй хугацаа шаардлагатай ч ирэх гуравдугаар сард бүх зүйл тодорхой болно.
Ипотекийн зээлийн ерөнхий журмыг Засгийн газар баталдаг. Энэ журманд ерөнхий нөхцөлүүдийг тусгадаг. Тодруулбал зээлийн хүүний, ам.метрийн урьдчилгаа төлбөрийн нөхцөл гэх мэт. Засгийн газраас ипотекийн зээлийн ерөнхий журмыг “Ойрын хугацаанд батална” гэдэг хариу өгсөн.
ОДОО УДАХГҮЙ СОНГУУЛЬ БОЛЛОО, ТАВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛД ЯМАР Ч БАТАЛГАА БАЙХГҮЙ. АН 2012 ОНД ТАВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЯАСАН ЮМ. АН-ЫНХАН ДАНДАА СОНГУУЛЬ БОЛОХООР ГОЁ САЙХАН ҮГЭЭР АРД ТҮМНИЙГ ТАРХИЙГ УГААЖ ХУУРЧ БАЙХ ЮМ.
Л.БАТБААТАР2016 оны сүүлээр улсын хэмжээнд 44 мянган айлын орон сууц зах зээлд борлогдоход бэлэн болно гэсэн тоон баримт бий. Тэгвэл эдгээр орон сууцыг шингээх зах зээл, эрэлт бий юу гэсэн асуулт юун түрүүнд гарна. Өнгөрсөн оны сүүлээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс үүдэн ипотекийн найман хувийн хүүтэй зээл түр хугацаанд зогссоноос болж барилгын компаниуд ч багагүй хохирол хүлээгээд буй. УИХ-ын нэгдүгээр сарын 19-ний нэгдсэн чуулганаар Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулснаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэр цуцлагдаж, найман хувийн хүүтэй зээл сэргэж банкууд зээлийн материалаа хүлээн авч, иргэд ч эхнээсээ орон сууцандаа тухалсан. Гэвч иргэд найман хувийн хүүтэй зээлээс илүүтэйгээр таван хувийн хүүтэй зээл хэзээнээс олгож эхлэх вэ гэсэн хүлээлттэй болоод байна. Зах зээлд буй орон сууцны нийлүүлэлт болоод ипотекийн зээл тойрсон зарим асуудлаар холбогдох албаны хүмүүсээс тодруулга авлаа.
Хэдийгээр УИХ-аас ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдвэрлэсэн ч зарим арилжааны банкууд зээл олгохгүй байна гэсэн мэдээллийн мөрөөр Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Мэдээллийн албанаас тодруулга хүссэн юм.
-Арилжааны зарим банк найман хувийн хүүтэй зээл олгохгүй байна гэх мэдээлэл иргэдээс ирж байна аа. Банкуудын зүгээс Монголбанкнаас санхүүжилт хүлээж байна гэх тайлбар өгдөг. Харин Монголбанкны хувьд санхүүжилтийг хойшлуулж буй ямар нэг шалтгаан бий юу?
-Найман хувийн хүүтэй зээлийг арилжааны банкууд хэвийн олгож байгаа. Санхүүжилт авах хүсэлтээ ирүүлсэн зарим банк шаардлагатай материалаа дутуу бүрдүүлсэн учир ипотекийн найман хувийн хүүтэй зээл олгох асуудал нь хүлээгдэж байгаа тохиолдол бий.
-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш найман хувийн хүүтэй зээлд хэчнээн иргэн хамрагдаад байна вэ?
-2015 оны арванхоёрдугаар сард нийт 843 зээлдэгчид 46.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор зээлийн үлдэгдэл нийт 3433.0 тэрбум төгрөг хүрч, зээлдэгчийн тоо 77105 болсон. УИХ-аас Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулснаас хойш арилжааны 11 банк 1129 зээлдэгчид 68.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс зургаан банк 300 зээлдэгчид нийтдээ 15.9 тэрбум төгрөгийн зээл олгосон.
-Ипотекийн зээлийн хүү таван хувь болох тухай мэдээлэл нэгэнт тодорхой болсон. Гэвч яг хэзээнээс хэрэгжих вэ гэдэг нь тодорхой бус байгаа нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна?
-Засгийн газар, Монголбанк, Монголын ипотекийн корпорац, арилжааны банкуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг яг энэ асуудал дээр ажиллаж байна. Зээлийн хүүг таван хувь болгох судалгаа, тооцоолол хийхэд багагүй хугацаа шаардлагатай ч ирэх гуравдугаар сард бүх зүйл тодорхой болно.
Ипотекийн зээлийн ерөнхий журмыг Засгийн газар баталдаг. Энэ журманд ерөнхий нөхцөлүүдийг тусгадаг. Тодруулбал зээлийн хүүний, ам.метрийн урьдчилгаа төлбөрийн нөхцөл гэх мэт. Засгийн газраас ипотекийн зээлийн ерөнхий журмыг “Ойрын хугацаанд батална” гэдэг хариу өгсөн.
0 Сэтгэгдэл
2016.02.16
























