“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Гэр бүлийн дарамт хүүхдийн эрүүл мэндэд хортой
Үр хүүхэд ертөнцөд эцэг эхээ баярлуулан төрдөг. Халуун дулаан хайр энхрийллээр угжигдан өсөх ёстой үр хүүхэд насанд хүрэгчдийн амьдралын тоглоом зугаа болж байгаа нь юутай харамсалтай. “Хүүхэд бол хөгжим” гэж Р.Чойном хэлсэн байдаг. Хүний сэтгэл хөгжим сонсоод тайтгардагта! адил хүн хүүхдээ харж, сонсож сэтгэлийн баясал авдаг. Гэвч манай нийгмийн хөгжил, хүмүүсийн амьдралын чадавхи, гэр бүлийн салалт, тогтворгүй байдал, эцэг эхийн зан төрх хайнга байдал зэргээс шалтгаалж өнөөдөр маш олон хүүхдүүд өлмөн зэлэн орох оронгүй, сурах сургуульгүй хүний хайр энхрийллээс шоовдорлогдон хамгийн муухай доромжлолыг амсан амьдарч байгаа нь цөөнгүй.
Хүүхдүүдийг зовлонгийн далайд унагаж байгаа нь гэр бүлийн салалт. Үүнээс болж өсвөр насны хүүхдийн шархтай болж эцэг эхийн хайраас холдож, эзэнгүйдэн хорчийж хатсан цэцэг шиг болж байна. Энэ нь хүүхдийн өсөлт, бойжилт ирээдүй маш ихээр нөлөөлнө. Цочимтгой хүүхдийн эцэг эх нь архичин хүмүүс байдаг. Үргэлж үүд хаалгаа чангаар нүдэж, эхнэрээ зодох нь нялх балчир хүүхдийн оюун санаа болон бойжилтонд сөргөөр нөлөөлж үргэлж яарах, хар дарж зүүдэлэх шөнө уйлах, орондоо шээх, зүрх нь чичрэн нүд нь бүрэлзэх худал хэлэх, догшин зан авиртай болдог.
Гэр бүл салалтаас болж хүүхдийн сэтгэцэд их өөрчлөлт гардаг. Хүүхэд уурлах бухимдах нь ихэсч, эцэг эхээ санаж хугацаанд өнчрөн ганцаардсаар хүүхдийн өсөлт удаашрах, бэтэгшрэх, хоол унднаас гарах, сэтгэл үргэлж зовох, ноомс болох, намайг хайрлах хүнгүй гэж бодон бусдыг өшрөх, хэрцгий болох ба ирээдүйн амьдрал нь тэр чигээрээ хар сүүдэрт автагдана. Иймээс хүмүүсээ бидний ирээдүй үр хүүхдээ нулимстай нүдтэйгээр орчлонг бүү туулуулъя. Үүргээ ухамсарлаж ирээдүйгээ харж амьдаръя. Бид үр хүүхэддээ хэрхэн хандаж байна, хандпагаар бидний хүүхэд өөрийн хүүхэддээ хандах болоно.
Үр хүүхэд ертөнцөд эцэг эхээ баярлуулан төрдөг. Халуун дулаан хайр энхрийллээр угжигдан өсөх ёстой үр хүүхэд насанд хүрэгчдийн амьдралын тоглоом зугаа болж байгаа нь юутай харамсалтай. “Хүүхэд бол хөгжим” гэж Р.Чойном хэлсэн байдаг. Хүний сэтгэл хөгжим сонсоод тайтгардагта! адил хүн хүүхдээ харж, сонсож сэтгэлийн баясал авдаг. Гэвч манай нийгмийн хөгжил, хүмүүсийн амьдралын чадавхи, гэр бүлийн салалт, тогтворгүй байдал, эцэг эхийн зан төрх хайнга байдал зэргээс шалтгаалж өнөөдөр маш олон хүүхдүүд өлмөн зэлэн орох оронгүй, сурах сургуульгүй хүний хайр энхрийллээс шоовдорлогдон хамгийн муухай доромжлолыг амсан амьдарч байгаа нь цөөнгүй.Хүүхдүүдийг зовлонгийн далайд унагаж байгаа нь гэр бүлийн салалт. Үүнээс болж өсвөр насны хүүхдийн шархтай болж эцэг эхийн хайраас холдож, эзэнгүйдэн хорчийж хатсан цэцэг шиг болж байна. Энэ нь хүүхдийн өсөлт, бойжилт ирээдүй маш ихээр нөлөөлнө. Цочимтгой хүүхдийн эцэг эх нь архичин хүмүүс байдаг. Үргэлж үүд хаалгаа чангаар нүдэж, эхнэрээ зодох нь нялх балчир хүүхдийн оюун санаа болон бойжилтонд сөргөөр нөлөөлж үргэлж яарах, хар дарж зүүдэлэх шөнө уйлах, орондоо шээх, зүрх нь чичрэн нүд нь бүрэлзэх худал хэлэх, догшин зан авиртай болдог.
Гэр бүл салалтаас болж хүүхдийн сэтгэцэд их өөрчлөлт гардаг. Хүүхэд уурлах бухимдах нь ихэсч, эцэг эхээ санаж хугацаанд өнчрөн ганцаардсаар хүүхдийн өсөлт удаашрах, бэтэгшрэх, хоол унднаас гарах, сэтгэл үргэлж зовох, ноомс болох, намайг хайрлах хүнгүй гэж бодон бусдыг өшрөх, хэрцгий болох ба ирээдүйн амьдрал нь тэр чигээрээ хар сүүдэрт автагдана. Иймээс хүмүүсээ бидний ирээдүй үр хүүхдээ нулимстай нүдтэйгээр орчлонг бүү туулуулъя. Үүргээ ухамсарлаж ирээдүйгээ харж амьдаръя. Бид үр хүүхэддээ хэрхэн хандаж байна, хандпагаар бидний хүүхэд өөрийн хүүхэддээ хандах болоно.
0 Сэтгэгдэл
























