ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний буудлыг “Нийслэлийн” гэж нэрлэхээр болов
Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар төмөр замын даргын хамтарсан захирамж, тушаалаар Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн үйлчилгээний буудлыг “Нийслэлийн” гэж тодорхойлж дотоод гадаадад зарлаж, газрын зураглалд тусган байршлыг тэмдэглэхээр боллоо. Монгол Улс Евро-Азийн хамтын ажиллагааны Зүүн хойд Ази дахь түшиц газар, тээврийн коридор, эдийн засгийн бүс, олон улсын аялал жуулчлалын төв болон хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний буудлыг ийнхүү нэрлэхээр болжээ.

Мөн тус захирамж, тушаалд нийслэлийн зорчигч үйлчилгээний буудлын үйл ажиллаагаа, зохион байгуулалтыг сайжруулан олон улсын галт тэрэг, хот, дүүргийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, аялах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний төвийн дарга Д.Пүрэвсүрэн нарт тус тус үүрэг болгосон байна. Түүнчлэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн стратеги төлөвлөгөөний дагуу Нийслэлийн зорчигч үйлчилгээний буудлын газар, барилга, өргөтгөл, авто зогсоол, гарцуудыг төмөр замын нисэх буудал болон тойруу, тойрог шугамын төслүүдтэй уялдуулан төлөвлөж зураг, төсөв боловсруулан гаргахыг холбогдох албаныханд даалгасан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл