ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авто зам, замын байгууламжийн байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/104 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөсөн авто зам, замын байгууламжийн байршил, хэмжээг дараах байдлаар тогтоож, нийслэлийн Авто замын газарт 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгов. Үүнд:

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Этүгэн” дээд сургууль, Улаанбаатар чуулга, Сэлбийн баруун эрэг орчимд шинээр барих авто замд 1,5 га
Баянгол дүүргийн 7,8,9,13,14,15,17,18,19,21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ахуйн үйлчилгээний ордноос Ард Аюушийн гудамж хүртэлх авто замын шинэчлэлтийн ажилд 10 га
Чингэлтэй дүүргийн 5,8,9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлтийн ажилд 3,5 га
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын гармаас Хилийн цэргийн 0164 дүгээр анги хүртэлх авто замын шинэчлэлтийн ажилд 1,5 га
Баянзүрх дүүргийн 13,14,26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны зам болон Дүнжингаравын авто замыг холбосон авто зам, төмөр зам доогуурх явган зорчигч болон суудлын хөнгөн тэргэнд зориулсан нүхэн гарцын ажилд 0,75 га
Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13,16 дугаар гудамжны дунд хэсгийн авто зам, 15,16 дугаар гудамжны дунд хэсгийн хайрган авто замын ажилд 1,8 га
Дээрх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, кадастрын бүртгэлд бүртгэхийг Өмчийн харилцааны газарт, авто замын ажилд хяналт тавьж ажиллахыг Авто замын газарт тус тус үүрэг болголоо. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл