ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
АН-ИЗНН хоёр нэгдэхээр болжээ
АН, ИЗНН-ууд нэгдэхээр болжээ. Тэд өнөөдөр нэгдэх санамж бичигт Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан танхим"-д зурах юм байна. Гарын үсэг зурах ажиллагаа 11.40 буюу морин цагт болохоор болжээ.

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл мягмар гарагт хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж намуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилсон. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд өчигдөр Р.Амаржаргал гишүүн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "АН-ИЗНН-ыг нэгтгэх асуудлаар Ажлын хэсгийн хоёр дахь уулзалт амжилттай болж өнгөрлөө" гэж мэдэгдээд байсан юм.
Тэгвэл өчигдрийн хуралдаанаар хоёр намын төлөөллүүд тохиролцоонд хүрч чадсан байна. Ардчилсан намаас ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ахалж, А.Гансүх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бол гишүүдээр нь УИХ-ын гишүүн Г.Батхүү Д.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар ажилласан бол ИЗНН-аас гарсан ажлын хэсгийг намын дарга С.Оюун ахалж, Р.Булгамаа нарийн бичгийн даргаар нь ажиллаж байна. Ажлын хэсэгт намын дарга Ц.Ганхуяг, ЕНБД Б.Хүдэр-Ян, дэд дарга М.Хүрэлсүх, М.Энхтайван болон Ч.Базар нар багтаж байсан юм.

0 Сэтгэгдэл