Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Хятадад ажилчдад Монголын хуулийг дээдлэж, ажиллахыг сануулав
БНХАУ-аас ажил хийхээр ирсэн иргэд гэмт хэрэгт холбогдон, улмаар монголчуудын эрх чөлөөнд халдаж, амь насыг нь хөнөөсөн тохиолдол цөөнгүй гараад байгаа. Тус улсаас манай улсад сугаа Элчин сайдын яамныхан Монголын Засгийн газар, ЦЕГ-тай хамтран өчигдөр хятад ажилчдад зориулсан хууль эрх зүйн сургалт зохион байгууллаа. БНХАУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Лиу Жимин болон албаны бусад хүн, Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах болон Гадаад харилцааны хэлтсийн ажилтнууд энэ сургалтад оролцсон юм.

Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч П.Эрдэнэцэцэг “Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд гадаадын 35 иргэн гэмт хэрэгт өртсөн. Үүнээс 10 нь Хятадын иргэн. Гадаадын 36 иргэн гэмт хэрэг үйлдсэнээс 11 нь хятад хүн. Тэдний ихэнх нь хүний биед хөнгөн болоод хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдыг залилан мэхэлж, татвар төлөхөөс зайлсхийсэн, согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодож бусдыг гэмтээсэн, танхайрсан гэх мэт гэмт хэрэг үйлджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад, гэмт хэрэг үйлдсэн хятад иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэн. Ийм үед БНХАУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ныхан цаг үеэ олсон чухал ажил хийж байна. Хятадаас барилгын ажил хийхээр ирж буй иргэд манай улсын хууль тогтоомж, тэр дундаа гадаадын иргэн ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээдгийг мэддэггүй. Тухайн орныхоо хууль хяналтын байгууллагатай хамтарч, мэдээлэл хийж буй нь сайшаалтай” гэв.
Цагдаагийнхан гадаадын иргэд заавал мэдэж, мөрдөж байх ёстой хуулийн заалт, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг хятад, монгол хэлээр хэвлэж хятад ажилчдад тараажээ.
0 Сэтгэгдэл
ter yarilchlagig gadadin irgedig orulj irj baiga kompanii zaxirludtai xatyy sanylag ogox xeregtei
Хамгийн их уншсан