ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Таны машины дугаар сондгой тоогоор төгссөн бол маргааш явган яв

Сар шинийн баяр ойртож олны хөл хөдөлгөөн ихсэн, нийслэлийн авто замуудад түгжрэл нэмэгдэж байгааг багасгахаар ирэх амралтын өдрүүдэд автомашинуудыг улсын дугаараар нь зохицуулан хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлээд байна. Таны машины улсын дугаарын сүүлийн орон нь тэгш бол бямба гаригт, сондгой бол ням гаригт замын хөдөлгөөнд оролцох юм байна.
Хотын даргын захирамжийн дагуу амралтын өдрүүдээр буюу 2016 оны нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 6-ны бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны ням гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн бол дугаарын хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байгаа юм
Хязгаарлалтын бүс нь Сонгинохайрхан дүүрэгт Таван шарын уулзвар хүртэл үргэлжлэх бол зүүн хязгаар нь Офицеруудын ордны тойрог хүртэл байх юм. Дээрх бүсэд 10:00-20:00 цагийн хооронд авто машиын дугаарын хязгаарлалт мөрдөгдөх юм.
Тиймээс маргааш буюу нэгдүгээр сарын 30-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлийн орон сондгой бол та нийтийн тээврээр зорчих юм уу, явган явах хэрэгтэй болох нь.

0 Сэтгэгдэл