ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Нийслэлчүүдийн цасны баяр маргааш Хандгайтад болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” сэдэвт өвлийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны хүрээнд иргэдийн амралт чөлөөт цагийг эрүүл агаарт өнгөрүүлэх боломж олгох зорилгоор “Цасны баяр”-ыг тэмдэглэсээр ирсэн.
Энэ жилийн цасны баяр “Эрүүл агаар-Рио-2016” нэртэйгээр энэ сарын 30-нд буюу маргааш Хандгайтад байрлах “Янзага” зусланд болно. Цасны баярт иргэд, Нийслэлийн ИТХ, Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, түүний харьяа газар, хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд, Нийслэл, дүүргүүдийн Биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцох ажээ.
Баярын хүрээнд нийслэлийн бүтээн байгуулалт, “Рио-2016” олимп зэрэг сэдэвт цасан хотхон байгуулах уралдаан зарлах юм байна. Эл арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцож, ажил үйлсээрээ тэргүүлсэн биеийн тамир, спортын байгууллагуудыг шагнал урамшуулах юм байна.

0 Сэтгэгдэл