ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
ТОСК-ийн захирал А.Гантулга “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчидтай уулзлаа
“Төрийн орон сууцны корпораци”-ийн Ерөнхий захирал А.Гантулга “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчидтай уулзлаа. “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны барилгад өнөөдрийн байдлаар 1060 орчим иргэд захиалга өгөөд байгаа юм. Үүнээс 200 орчим захиалагч шинэ байрандаа ороод байна.

А.Гантулга захирал гэр хороололд 12 жил амьдарсан өдгөө 83 насыг зооглож буй З.Цэрмаа гуайнд зочиллоо. СонгиноХайрхан дүүргийн 22-р хороо Орбитод 12 жил амьдарсан Цэрмаа гуай 11 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх. Хүүхдүүд нь ээжийгээ дулаахан тав тухтай амьдруулахаар “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгч нэгдүгээр сарын 19-нд байрандаа нүүж орсон байна. Тэрээр 39мкв 2 өрөө байранд ач хүүгийнхээ хамтаар амьдарч байна.
З.Цэрмаа гуай “Олон сайхан үр хүүхэд өсгөж хүмүүжүүлсэнийхээ гавьяаг эдлээд сууж байна. Нас өндөр болоод тэр үү утаа униар дунд нь амьдарч чадахаа болжээ. Өвөл бол хоолоо хорсоод сууж чадахын биш. Харин энд нүүж ирээд их сайхан байна. Агаар нь гэж яасан сайхан юм. Настай бидэнд дулаахан агаар сайтай газар байвал л болох нь тэр. Ийм сайхан орон сууц барьсан төр засагтаа баярлаж сууна даа.” гэв.

Дараагийн зочилсон айл бол Г.Баттулгагийнх. Г.Баттулга гурван хүүхэдтэй. “Оюу толгой” компанид олон жил ажиллаж байгаа тэрээр агаар, орчин, хямд үнэ зэргээс шалтгаалж “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгсөн гэж байсан юм. Г.Баттулга “ Том охин маань 1-р хороололд сургуульд явдаг. Охиныхоо сургуультай ойр байр авья гэсэн боловч утаа ихтэй, бас үнэтэй байсан учраас “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгсөн. Манай хороололд ирэх хавраас сургууль, цэцэрлэг баригдана гэсэн. Тэр нь их таалагдаж байгаа. Одоо нэг цэцэрлэг баригдсан байна. Бага охиноо явуулж байгаад сургууль нь баригдахаар оруулна даа. Эхнэрийн маань л ажил багасч байгаа юм. Одоо байрандаа ороод 4 хонож байна. Цонхоор Богд уулаа хараад цэвэр агаараар амьсгалаад манайхан бүгд сэтгэл хангалуун байгаа” гэсэн юм. Г.Баттулга 68.59 мкв гурван өрөө байранд 70 настай ээж эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байна. “Буянт-Ухаа 2” хорооллын II ээлжид 9 давхар 18 ширхэг 972 айлын орон сууцны барилга, 12 давхар 60 ширхэг 3908 айлын орон сууцны барилга, 1250 хүүхдийн 2 сургууль, 280 хүүхдийн 3 цэцэрлэг, 7 давхар нэгдсэн автограж, спорт цогцолбор, 5 давхар 6 ширхэг худалдаа үйлчилгээний төв зэргийг барина.

0 Сэтгэгдэл