ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Д.Болд: “Буянт-Ухаа 2” хороолол руу автобус явуулахаар судалж байна

Нийслэлийн хүн ам олшрохын хэрээр алслагдсан хороонуудад суурьшлын бүс бий болж буй. Алслагдсан дүүргийн иргэдэд нийтийн тээврийн том оврын автобус тэр бүр хүрч үйлчлэхгүй байгаа нь нууц биш. Хэзээнээс эхэлж шинээр баригдсан хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлэх талаар нийслэлийн Тээврийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болдоос тодрууллаа.
- “Буянт-Ухаа 2” хорооллын байрууд эхнээсээ ашиглалтад орж, оршин суугчид нь орж эхэллээ. Хэзээнээс эхэлж нийтийн тээврийн хэрэгслэл үйлчилж эхлэх вэ?
-Ганц “Буянт-Ухаа 2” хорооллоор тогтохгүй алслагдсан орон сууцны олон хороолол бий. Саяхан “Ривер Гарден” хороолол руу автобусны шинэ чиглэл нээлээ. “Буянт-Ухаа 2” хороолол руу автобусны чиглэл нээх судалгааны ажлыг хийж байна. Автобусны шинэ чиглэл нээх саналаа Тээврийн газар холбогдох эрх бүхий газарт хүргүүлнэ. Машин цаг тарифын үнэлгээний хөрөнгө төсөв нь нийслэлийн төсөвт суугдаж байж автобусны шинэ чиглэлийг батална.
-Өнөөдрийн байдлаар, нийслэл хотын хэдэн чиглэлд хэчнээн тооны том оврын автобус үйлчилж байна вэ?
-Улаанбаатар хотын 76 чиглэлд, төрийн болон хувийн хэвшлийн 900 гаруй том оврын автобус иргэдэд үйлчилж байна. Тогтоосон хуваарийн дагуу ажлын өдрүүдэд 06:45-22:30, амралтын өдөр 08:00-21:00 хүртэл нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод үйлчилдэг.
-Нийтийн тээврийн бизнес эрхлэгчид саяхан л бензин шатахуун байхгүй, ажил хаяна гэж байсан. Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдаж байна уу?
-Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдаж байна. Харин иргэдийн зүгээс “Автобус цагаараа явахгүй. Оройн цагаар хугацаандаа ирэхгүй хүлээлгэж байна” гэсэн гомдол ирүүлж байгаа. Автобуснууд цагтаа ирэхгүй байгаа нь замын хөдөлгөөний түгжрэлтэй зайлшгүй холбоотой. Нийтийн тээврийн автобусыг цаг, маршрутын дагуу явуулъя гэвэл замын хөдөлгөөний ачааллын асуудлыг шийдвэрлэхээс өөр арга үгүй юм.

0 Сэтгэгдэл
зочин
хот төлөвлөлтгүй баригдаж буй нэг баталгаа энэ. уг нь орон сууц, барилга барих газар олгохдоо энэ бүхнийг хамт шийдэж, тээврийн газраас санал авдаггүй юм аа гэхэд тэдэнд мэдэгдэх хэрэгтэй ш дээ.
2016.01.27