УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Цэцэрлэгийн хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүнээс скоч хасагджээ
БСШУ-ы сайдын 2004 оны 85 дугаар тушаалаар батлагдсан “Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээс бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-ыг шинэчлэн боловсруулаад байгаа. Өмнө нь, балын харандаа, будгийн харандаа, пламастер, зургийн дэвтэр, ватман цаас, бүдүүн нарийн бийр, өнгийн цаас, баримлын шавар, цаасны хайч, цавуу, өргөн нарийн скоч, дэвтэр, усан будаг, ариун цэврийн хэрэгсэл авчруулдаг байсан билээ. Тэгвэл “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт” шинээр батлагдсантай холбогдуулж жагсаалтад нь нэмж тосон харандаа, харандаа үзүүрлэгч хоёрыг нэмжээ. Харин дэвтэр, скоч хоёрыг жагсаалтаас нь хасчээ. Жил бүр уг жагсаалтад орсон хэрэглэгдэхүүнийг цэцэрлэгийн багш нарын зүгээс авахдаа эцэг эхэд хүндрэл учруулах, жагсаалтад ороогүй зүйлийг авдаг гэсэн гомдол тасардаггүй байсан. Мөн эцэг, эхчүүдийн зүгээс чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлэх хэрэглэгдэхүүн авчирдаг гээд цэцэрлэгийн багш нар ихээхэн гомдол мэдүүлдэг. Тиймээс аль аль талдаа анхаарч, чанарын шаардлагыг онцгой анхаарахыг БСШУЯ-наас сануулж байна билээ. Дашрамд сонирхуулахад, эмзэг бүлгийн өрхийн сургуулийн өмнөх насны хүүхдийн дээрх жагсаалтад орсон хэрэглэгдэхүүнийг төрөөс хариуцан нийлүүлж байх асуудлыг БСШУЯ, НХХЯ хамтран шийдвэрлэхээр бэлтгэж буй аж.
А.Эрхэс
0 Сэтгэгдэл
89117
ЗӨВ ШҮҮ
2012.11.03
























