ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хятадын эрдэмтэд монгол хэлний 80 сая үгтэй үгсийн сан бүтээжээ

Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны эрдэмтэд нийт 80 сая үг орсон монгол хэлний хэлзүйн сан бүтээлээ гэж ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны академи мэдээллээ.
Электрон хувилбараас нь хайлт хийж болохоор бүтээсэн энэ төсөл дээр эрдэмтэд сүүлийн 10 жил ажилласан гэнэ. Энэ хугацаанд хэлзүйч эрдэмтэд монгол хэлний үг, хэллэгийг судлахдаа 4192 цагийн аман ярианы, мөн 4000 гаруй цагийн албан бичгийн хэлний бичлэгийг дүрс бичлэгт буулган авсан байна. Энэ бүхний эцэст авсан баримтаа бичгийн хэлэнд буулган баримтжуулжээ.
Энэ бүх баримтыг зөвхөн Хятадад, Өвөр монголд ч биш, гадаад дахь монголчууд болох монгол, оросоос бас цуглуулсан гэнэ. Монголд гэхэд л хятадын хэл судлаачид таван аймаг хотод ажилласан бол Орост Буриад, Халимагийн 97 суурин газарт судалгаа хийжээ.
Харин Хятадад бол Өвөр Монголоос гадна монгол угсаатан тархан суурьшсан хязгаар нутгийн засаг захиргааны долоон нэгжээс материал цуглуулсан байна.
Шинжлэх ухааны академийн мэдээлж байгаагаар бол монгол хэлний үгсийн санг стандартчилах, нутаг нутгийн аялгууг авч үлдэх, устаж үгүй болохоос сэргийлэх зорилготой энэ төслийн зөвхөн эхний хэсэг нь ингээд дуусч байгаа юм байна. Харин ирэх 10 жилд эрдэмтэд Алтайн язгуурын бусад хэл болох даур, эвенк, орочон хэлний бааз дээр суурилан судалгаа хийснээр хэлний энэ сан 200 сая үгтэй болох гэнэ.

0 Сэтгэгдэл