АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Онцгой комисс сэрэмжлүүлэг гаргалаа
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо үргэлжлэн орох учраас иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагад Улсын Онцгой комиссоос дараахь сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхэд усанд осолдож, амь насаа алдах тохиолдол гарч байгааг эцэг, эхчүүд, асран хамгаалагчид онцгойлон анхаарах.
Уул, уурхайн байгууллагад ашиглаж байгаа хиймэл нуур, тогтоол усны ойролцоох анхааруулах тэмдэг, хаалт, хамгаалалт хийхгүй бол иргэд орж амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Үүнд холбогдох мэргэжлийн байгууллага анхаарлаа хандуулж, илэрсэн зөрчлийг арилга.
Үер, усны аюулаас хамгаалах зориулалттай далан, суваг, шуудууг татах, сэргээх арга хэмжээ авах, албан байгууллага, шатахуун түгээх станцын аянга зайлуулагчийн ажиллагааг холбогдох мэргэжлийн байгууллагууд тогтмол шалгах.
Цаашид олон хоногоор үргэлжилсэн их халалтын улмаас аянга цахилгаан буух, уруйн үер, түр зуурын хүчтэй салхи шуурга үүсэх, голын усны түвшин огцом нэмэгдэх нөхцөл бүрдсэн учир иргэд сэрүүцэх зорилгоор гол, усанд орохдоо аюулгүй байдлаа сайн хангах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байх, хамт олон, найз нөхдөөрөө аялал зугаалгаар явахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байж, учирч болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

0 Сэтгэгдэл