ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж байгаа үйлчилгээний тоог нэмэгдүүлнэ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 21-нд болж хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа болон цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцлээ.

Төрийн үйлчилгээг нэг цэгээс хурдан шуурхай, тэгш, хүртээмжтэй өгөх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг Дүнжингарав худалдааны төвд байгуулж энэ сарын 14-нд албан ёсоор нээлтээ хийсэн юм.
Нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллагын 242 төрлийн үйлчилгээг энд төвлөрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 18 451 иргэнд үйлчилгээ үзүүлсэн гэж тус төвийн дарга О.Мөнх-Оргил нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцууллаа.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байгаа албан хаагчдад тусгай хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулж байгаа бөгөөд албан хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.
Цаашид нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж байгаа 242 нэр төрлийн үйлчилгээг зөвхөн Үйлчилгээний төвөөс үзүүлдэг тогтолцоонд шилжих, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байгаа албан хаагчдын үндсэн байгууллага дээрээ давхар ажиллаж байгааг зогсоож, тушаал шийдвэрээр албан ёсоор томилж, арын ажлаас нь бүрэн чөлөөлөх гэх зэрэг зохион байгуулалтын ажил явуулах шаардлагатай болжээ.
Түүнчлэн үйлчилгээг сайжруулах зорилгоор үйлчилгээний нэгдсэн программд хөгжүүлэлт хийх, нэгдсэн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт албан хаагчдад үе шаттайгаар сургалт зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэх, банкны үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх саналтай байгааг хэллээ.
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг энэ 7 хоногоос үзүүлж эхэлсэн байна. Бүртгэлийн чиглэлийн нийт 80 гаруй үйлчилгээ байгаагаас одоогийн байдлаар 32 үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд төрөөс үзүүлэх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлсэн нь иргэдээс маш их дэмжлэг авч байгаа. Төр иргэндээ тэгш, хүртээмжтэй, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж болдог гэдгийг харуулсан томоохон жишээ нь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болсон. Тиймээс энэ төвийн үйлчилгээг улам илүү сайжруулах, үйлчилгээний төвд ажиллаж байгаа албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг хангах нь чухал гэдгийг онцлов.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээг улам сайжруулах чиглэлээр хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэв.

0 Сэтгэгдэл