АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан Г.Бадамрагчааг хуулийн дагуу шалгаж байна гэв
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс хоёр сарын өмнөөс Эрүүгийн хуулийн Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах /82/ гэсэн зүйл ангийн дагуу Г.Бадамрагчаа нарт холбогдох хэргийг шалгаж эхэлжээ. Үүнээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр Г.Бадамрагчааг хууль бусаар баривчилж хорьсон, мөрдөн байцаалтын үеийн журам зөрчсөн гэх мэт мэдээлэл түгэж байгаа. Харин ТЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас үүнд няцаалт өгсөн юм. Уг няцаалтад “Энэ хэргийг хуулийн хүрээнд, прокурорын хяналтанд шалгаж байгаа. Г.Бадамрагчааг уран бүтээлтэй нь холбогдуулж, эсвэл улс төрийн бусад шалтгаанаар баривчилсан гэх яриа огт үндэслэлгүй, бодит байдлыг гуйвуулсан мэдээлэл цацагдаж буйг мэдэгдэж байна” гэжээ.
Түүнчлэн Г.Бадамрагчаад эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай үндэслэл байсан учир болзошгүй хор хохирлоос сэргийлэх үүднээс таслан зогсоох арга хэмжээ авч түүнийг баривчилсан. Баривчилгаа, мөрдөн байцаалт хуулийн хүрээнд явж байгаа. Байцаалт болгонд өмгөөлөгч нь оролцож байгааг ч няцаалтад дурджээ. Тагнуулынхан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Г.Бадамрагчаа нарын хэрэг нь зохион байгуулалттай бүлэг гэдэг утгаараа ноцтой гэдгийг онцлов.

0 Сэтгэгдэл