ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Ургамлын тосоор дотоодынхоо зах зээлийг хангах боломж бүрдлээ
“Монгол алтан тос” үйлдвэр одоо үйлдвэрлэж байгаа ургамлын тосноос гадна сармис, чинжүү, лаврын навч зэрэг нэмэлттэй зургаан төрлийн тосыг зах зээлд нийлүүлэхээр туршилтын ажлаа эхлүүлжээ. Монголдоо анхдагч гэгддэг тус үйлдвэр Чингис бондын хөрөнгөөс 850 сая төгрөгийн санхүүжилт авч үйлдвэрлэлээ өргөтгөхөд зарцуулсан байна. Одоогийн байдлаар 260 сая төгрөгийг нь эргүүлэн төлжээ. Тэд 2018 он гэхэд хүнсний ургамлын тосны дотоодын зах зээлийг 100 хувь бүрэн хангах ургамлын тосны түүхий эд үйлдвэрлэхийн зэрэгцээ түүхий ургамлын тосны хандыг экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Монголын ургамлын тосны хэрэглээ жилд 18 мянган тонн байдаг. Тэгвэл “Монгол Алтан тос” үйлдвэр жилд 33 мянган тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай учраас бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын хэрэглээгээ хангаад зогсохгүй гадаад зах зээлд борлуулах боломжтой. Мөн үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөжүүлснээр дахивар бүтээгдэхүүнээр саван, угаалгын нунтаг, малын тэжээл, кетчуп, майонез зэргийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ үйлдвэр жилд 1.6 тэрбум төгрөгийн татвар төлдөг байна.

0 Сэтгэгдэл