УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хакүхо аварга бейсболлын тухай кинонд тоглоно
Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал кинонд тоглох гэнэ. Түүний тоглох кино Монголд ажиллахаар ирсэн бейсболлын дасгалжуулагч япон залуугийн тухай аж. Одоогоос хэдэн жилийн өмнө Секине Жүн хэмээх бейсболлын дасгалжуулагч Монголд ажиллаж байх үедээ бичиж байсан өдрийн тэмдэглэл дээр үндэслэж дээрх киноны зохиолыг бичжээ. Кинонд ерөнхийдөө бейсболлын спортыг Монголд хөгжүүлэх зам яаж тавигдсан, бейсболлыг талбай барих ажлыг япончууд хэрхэн санхүүжүүлсэн, монголын залуу үеийнхэн энэ шинэ спортод хэрхэн суралцаж буй тухай өгүүлэх ажээ.
Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Японы “Earl Grey Film” студи киног бүтээж буй бөгөөд хил дамнан зургаа авч байгаа ажээ. Киноны Монгол дахь зураг авалт ирэх сард дуусах бол Япон дахь сүүлчийн зургаа есдүгээр сард Анан хотод авах юм байна. Ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх энэ кинонд Хакүхо зүгээр нэг туслах дүрд тоглоод өнгөрөхгүй гэж уран бүтээлчид нь мэдэгджээ. Эх орондоо бейсболлын спортыг хөгжүүлэхийн тулд төрөлжсөн сургууль хүртэл нээх хүсэл эрмэлзэлтэй явдаг Хакүхо аварга киноны гол дүрүүдийн нэгд тоглох юм байна.
Тэрээр зөвхөн кинонд тоглоод зогсохгүй, хоёр улсын найрамдалт харилцааг харуулсан энэхүү киног олон нийтэд сурталчлан түгээх элчээр өргөмжлөгджээ. Тус киног бүтээхэд Японы Токүшима мужийн Аннан хот дэмжин оролцож байгаа бөгөөд их аварга энэ мужаас гэргий авч, хүргэн нь болсон учир давхар бэлгэдлийг нь бодолцож түүнийг киноныхоо элчээр сонгожээ.
Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал кинонд тоглох гэнэ. Түүний тоглох кино Монголд ажиллахаар ирсэн бейсболлын дасгалжуулагч япон залуугийн тухай аж. Одоогоос хэдэн жилийн өмнө Секине Жүн хэмээх бейсболлын дасгалжуулагч Монголд ажиллаж байх үедээ бичиж байсан өдрийн тэмдэглэл дээр үндэслэж дээрх киноны зохиолыг бичжээ. Кинонд ерөнхийдөө бейсболлын спортыг Монголд хөгжүүлэх зам яаж тавигдсан, бейсболлыг талбай барих ажлыг япончууд хэрхэн санхүүжүүлсэн, монголын залуу үеийнхэн энэ шинэ спортод хэрхэн суралцаж буй тухай өгүүлэх ажээ. Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Японы “Earl Grey Film” студи киног бүтээж буй бөгөөд хил дамнан зургаа авч байгаа ажээ. Киноны Монгол дахь зураг авалт ирэх сард дуусах бол Япон дахь сүүлчийн зургаа есдүгээр сард Анан хотод авах юм байна. Ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх энэ кинонд Хакүхо зүгээр нэг туслах дүрд тоглоод өнгөрөхгүй гэж уран бүтээлчид нь мэдэгджээ. Эх орондоо бейсболлын спортыг хөгжүүлэхийн тулд төрөлжсөн сургууль хүртэл нээх хүсэл эрмэлзэлтэй явдаг Хакүхо аварга киноны гол дүрүүдийн нэгд тоглох юм байна.
Тэрээр зөвхөн кинонд тоглоод зогсохгүй, хоёр улсын найрамдалт харилцааг харуулсан энэхүү киног олон нийтэд сурталчлан түгээх элчээр өргөмжлөгджээ. Тус киног бүтээхэд Японы Токүшима мужийн Аннан хот дэмжин оролцож байгаа бөгөөд их аварга энэ мужаас гэргий авч, хүргэн нь болсон учир давхар бэлгэдлийг нь бодолцож түүнийг киноныхоо элчээр сонгожээ.
0 Сэтгэгдэл
























