Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
ҮХЦ-ийн алдааг УИХ засчихлаа, одоо арилжааны банкууд.....

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь баталчихлаа.
Ингэснээр Үндсэн хуулийн цэцээс энэ хуулийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргаж, үүнээс нь болж банкууд ипотекийн зээлээ зогсоосон гацаа арилж байгаа юм.
Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нэгэнтээ УИХ эдгээр хуульд өөрчлөлт оруулчих юм бол арилжааны банкууд найман хувийн зээлээ үргэлжлүүлнэ, цаашид зээлийн хүүг бүр таван хувь болгоход ч бэлэн гээд хэлчихсэн.
Тэгэхээр одоо банкуудад хуримтлагдаад байгаа нйман хувийн хүүтэй ипотекийн зээл хүссэн хэдэн арав, зуу, мянган өргөдлийг шийдвэрлэх боломж бүрдэж байна гэсэн үг. Магадгүй дахиад нэг алхвал ипотекийн зээлийн хүүг Н.Золжаргал ерөнхийлөгчийн хэлснээр таван хувь болгоход ч ойрхон байна.
Гэхдээ УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа бас нэгэнтээ найман хувийн зээлийг үргэлжлүүлэх асуудлыг УИХ цагаан сарын өмнө шийдвэрлээд холбогдох хуулийг нь баталчихна. Харин зээлийн хүүг таван хувь болгоход цаг хугацаа хэрэгтэй гээд хэлчихсэн байгаа.
Ингэхээр нийслэл, аймгийн төвүүдийн иргэд орон сууцтай болох, аажмаар гэр хорооллоос гараад байгаа утааг бууруулахад нэн тустай орон сууцжуулах ажил цаашаа үргэлжлэх боломж бүрдлээ.
Ипотекийн зээл олгож эхэлснээс хойш 76,6 мянган иргэн арилжааны банкуудаас нийтдээ 3,4 их наяд төгрөгийн зээл авсан байдаг. Мөн ч олон айл орон сууцанд орсон доо.
Гэтэл 2015 онд 24350 орон сууц ашиглалтад ороод заримыг нь арай борлуулж амжаагүй байхад дээрээ тэнгэрээс өөр зүйлгүй ҮХЦ энэ зээлийг зогсоох түлхүүрийг түлхсэн юм.
Эдийн засгийн хямрал, ер нь ч бэлэн мөнгөөрөө орон сууц худалдаад авчих хуримтлалтай болж чадаагүй монголчуудын хувьд ипотекийн зээл хувь хүндээ ч, улс оронд ч, байгаль орчинд ч тун чухал зүйл болох нь ҮХЦ-ийн шийдвэр гарснаас хойшхи энэ хэдэн хоногт мэдрэгдлээ.
Одоо энэ 2016 онд нийслэл Улаанбаатарт 18900, аймаг орон нутагт 7100 орон сууц ашиглалтад орно гэж байгаа.
Ипотекийн зээлээр, бүр найман хувийн зээл аваад орон сууцтай болох чадвар бүхий иргэн монгол улсад 63 мянга байна гэсэн бас нэг тоо байна.
Энэ айлууд орон сууцанд орж амьдрах орчноо сайжруулах нь хэний таашаалд нийцэхгүй болоод хэн нь, хэний захиалгаар ямар шийдвэр гаргаад байдаг юм бол. Юутай ч өнөөгийн эрх баригчид, УИХ хэлсэн амандаа хүрч ҮХЦ-ийн алдааг засчихлаа.
Одоо арилжааны банкууд хэлсэндээ хүрч найман хувийн зээлээ үргэлжлүүлэхээ хэзээ эхлүүлэх юм бол гэээд зээл хүссэн өргөдлөө бичээд материалаа бүрдүүлчихсэн иргэдийн хүлээлт л үлдлээ. Тэгээд таван хувийн хүү......

0 Сэтгэгдэл