ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Циркчид Парис хотод бэлтгэлээ базааж байна
Монголд циркийн урлаг хөгжөөд 70 жилийг ардаа орхижээ. Энэ урт хугацааны түүхийг өнөөдөр ч циркчид маань нэр төртэйгөөр үргэлжлүүлэн авч яваа. Өнгөрсөн жил циркчдийн хувьд олз омог ихтэй, амжилт бүтээл арвин байсан. Тэгвэл энэ жил амжилтаа ахиулж, хамгийн эхний олон улсын чанартай тэмцээндээ оролцохоор Францын Парис хотод бэлтгэлээ базааж эхэлжээ. Хэдхэн хоногийн дараа тус хотод болох тэмцээн энэ жил 24 дэх удаагаа зохион багуулагдаж байгаа бөгөөд аль хэдийнэ дэлхийн шилдэг циркийн жүжигчдийн оролцох дуртай тэмцээн болж чаджээ. Монгол Улсаас өнгөрсөн жилийн шилдэг акробат үсрэлтийн төрөлд шилдгээр шалгарсан Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид оролцохоор ийнхүү бэлтгэлээ базааж буй аж. Түүнчлэн “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн Н.Эрдэнэ тус тэмцээний шүүгчээр ажиллахаар болсон байна. Харин циркчдийн маань дараагийн зогсоол нь ирэх сард Испани улсад болох олон улсын циркчдийн тав дахь удаагийн тэмцээн байх нь. Тус тэмцээнд Монголын циркчид “десант” буулгахаар бэлтгэл ажилдаа орсон гэнэ. Тодруулбал, Н.Энхболд багштай Т.Номуунбаатар ахлагчтай шидэх банзнаас үсрэгчид, Дудартай акробат номероор, Ц.Сэлэнгэ багштай уран нугаралтын жүжигчид хунгийн бүжиг номероор гээд нийт гурван үзүүлбэрээр 16 жүжигчин Монгол Улсаа төлөөлөн оролцох юм байна.

0 Сэтгэгдэл