ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Барилгын компаниуд иргэдээс цахилгааны төлбөрт тэрбум төгрөг илүү авчээ

Орон сууц барьж иргэдэд худалдсан барилгын “Жигүүр гранд”, “Блю скай”, “Буянт тэл”, “АО Жаргалант”, “Тюр хаус” зэрэг компаниуд өнгөрсөн онд өөрсдөөс байр худалдан авсан нийт 70 орчим мянган хэрэглэгчээс эрчим хүч ашигласны төлбөрийг илүү бодон авч, тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо өнөөдөр мэдэгдлээ.
Нэр бүхий дээрх компаниуд шинээр барьж, ашиглалтад оруулсан орон сууцынхаа эрчим хүчийг шийдээд байранд орсон айл өрхүүдээ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид шилжүүлэхгүйгээр оршин суугчдынхаа хэрэглэсэн эрчим хүчийг аж ахуйн нэгжийн үнээр тооцон авч байжээ. Ингэхдээ 17 мянга 500 орчим өрхөөс илүү мөнгө авч хохироосон байна.
Одоо мөрдөж буй цахилгаан эрчим хүчний үнийн тарифаар үйлдвэр, аж ахуйн байгууллагын хэрэглэсэн 1 кВт/ц эрчим хүч 128.50 төгрөг. Харин ахуйн хэрэглэгч 1 кВт/ц эрчим хүч 98.40 төгрөг байна. Нэг кВТ-ын зөрүү нь 30 төгрөг 10 мөнгө.
Нэг өрх сард 150 кВт/ц эрчим хүч хэрэглэсэн гэж үзвэл ахуйн хэрэглэгчийн тарифаар 14 мянга 760 төгрөг, харин аж ахуйн нэгжийн тарифаар 19 мянга 275 төгрөг болно. Үүний зөрүү сард нэг өрхөөс 4515 төгрөг илүү, жилээр буюу 12 сараар тооцвол 54 мянга 180 төгрөг болж байна.
Үүнийг 17 мянга 500 өрхөөр тооцвол нэг жилд 948 сая 150 мянган төгрөгийг дээрх нэр бүхийн барилгын компаниуд хууль бусаар авч хэрэглэгчдийг хохироосон гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос үзжээ.
Сүүлийн үед орон сууц барьж байгаа барилгын компаниуд өөрсдөө цахилгааны төлбөр авч, СӨХ байгуулан ажиллуулдаг болсон нь иргэдийг завших гэсэн далд бизнес болж байгааг энд тэмдэглэлээ.

0 Сэтгэгдэл