ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Гэр оронгүй иргэдийг “Нийгмийн Хамгааллын тусгай төв”-д шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” А/29 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлдэг “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад Улаанбаатар хотын Цагдаагийн газраас 2013 оны 06 дугаар сард хүлээлгэж өгсөн эд хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийгмийн Хамгааллын тусгай төв”-д хүлээлгэж өгөх ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар ажиллаж байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хүлээлгэж өгсөн, тус төвд нийгэмшиж байгаа иргэдийг 2016 оны 01 дүгээр сард багтаан “Нийгмийн хамгааллын тусгай төв”-д хүргүүлэхийг тус ажиллах хэсэгт даалгалаа. Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал болох 650.000 төгрөгийг Нийслэлийн 2016 оны төсөвт батлагдсан тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэгдлээ. Мөн “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагаас хүлээж авсан иргэдийг хуулийн этгээдийн дүрэмд заасан үйл ажиллагааны чиглэлийн дагуу нийгэмд бие даан амьдрах чадварт сургах, нийгэмшүүлэх үйл явцад туслан дэмжих, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийгмийн хамгааллын тусгай төв”-д даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгалаа.

0 Сэтгэгдэл