Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
2015 онд гадаад худалдаа 872.3 сая ам.долларын ашигтай гарчээ

2015 онд Монгол Улс 147 оронтой гадаад худалдаа хийсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.5 тэрбум ам.доллар, экспорт 4.7 тэрбум ам.доллар, импорт 3.8 тэрбум ам.доллар болж гадаад худалдаан 872.3 сая ам.долларын ашигтай гарчээ. Өмнөх оны мөн үеэс 334.7 сая ам.доллар буюу 62.2 хувиар гадаад худалдааны тэнцэл өссөн байна. Харин экспортын хэмжээ өмнөх оныхоос 1.1 тэрбум ам.доллараар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Ялангуяа нүүрс, газрын тос, төмрийн хүдрийн болон зэсийн баяжмал зэрэг гол нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүүний экспорт буурсан нь нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүний импорт 527.5 сая ам.доллараар буурснаар, импортын хэмжээ 1.4 тэрбум ам.доллараар буурахад голлон нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүний импорт гэдэгт автомшины шатахуун, түлш ордог аж. Түүнчлэн авто тээврийн хэрэгсэл, суудлын автомашин, ачааны тэрэг зэрэг тээврийн хэрэгслийн импорт буурсан нь нийт импортын хэмжээ буурахад гол нөлөө үзүүлжээ.

0 Сэтгэгдэл