ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Таны суух автобус хаана явааг гар утаснаасаа харж болно
Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт”ХХК хамтран нэгэн шинэ үйлчилгээг туршиж эхэллээ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний “UB smart bus” аппликейшны эхний хувилбарыг гаргаад байна. Энэ үйлчилгээг андройд үйлдлийн систем бүхий ухаалаг гар утастай хүн бүхэн татаж авч ашиглах боломжтой.
Та google playstore хуудсаар дамжуулан “ulaanbaaatar smart bus”аппилейкшныг татаж авснаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны буудал, чиглэлийн зураглалыг харж болно. Мөн өөрийн тань сонирхсон буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээгдлийн хугацааг ч харах боломжтой. Хамгийн сонирхолтой нь та суух гэж байгаа чиглэлийнхээ бүх автобуснуудын байршлыг харж болохоороо онцлогтой. Одоогоор Android үйлдлийг системтэй утсанд зориулсан хувилбарыг Play store дээр байрлуулсан бөгөөд тун удахгүй IOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг Apple store-д байрлуулах юм гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт”ХХК хамтран нэгэн шинэ үйлчилгээг туршиж эхэллээ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний “UB smart bus” аппликейшны эхний хувилбарыг гаргаад байна. Энэ үйлчилгээг андройд үйлдлийн систем бүхий ухаалаг гар утастай хүн бүхэн татаж авч ашиглах боломжтой. Та google playstore хуудсаар дамжуулан “ulaanbaaatar smart bus”аппилейкшныг татаж авснаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны буудал, чиглэлийн зураглалыг харж болно. Мөн өөрийн тань сонирхсон буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээгдлийн хугацааг ч харах боломжтой. Хамгийн сонирхолтой нь та суух гэж байгаа чиглэлийнхээ бүх автобуснуудын байршлыг харж болохоороо онцлогтой. Одоогоор Android үйлдлийг системтэй утсанд зориулсан хувилбарыг Play store дээр байрлуулсан бөгөөд тун удахгүй IOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг Apple store-д байрлуулах юм гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
1 Сэтгэгдэл
Naranchimeg
Чиглэл маань хэдэн буудлын дараа ирэх гэж байна гэж харж болдогуу
2025.11.15
























