ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Баруун аймгуудаас 14 жилийн тэртээх сүг зураг илэрчээ
ОХУ-ын археологичид Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн хойд хэсгээр байрлах хадны сүг зургуудыг 14 мянган жилийн настай болохыг тогтоожээ. Оросын шинжлэх ухааны академийн Сибирь судлалын Новосибирскийн Археологи, Угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэд одоогоос арваад жилийн өмнө эдгээр аймгуудад судалгаа хийсэн удаатай. Орчин үеийн технологийн тусламжтайгаар сүг зургуудын насжилт, хамаарах үеийг ийн тогтоосон байна. Эртний сүг зургийг судлах хоёр дахь шатны ажил энэ оны долоодугаар сард эхэлж, манай эрдэмтэд ОХУ, Францын эрдэмтэдтэй хамтрах юм.
Энэ талаар ОХУ-ын ШУА-ийн Сибирь судлалын НАУЗХ-ийн орлогч захирал Вячеслав Молодин “Монгол орны баруун аймгуудын зүүн хойд хэсэгт байрлах хадны сүг зургууд таамаглаж байснаас хамаагүй эртнийх гэдэг нь тогтоогдлоо. Энэ нь дөрөвдэх галавын үе буюу Плейстоцений сүүл буюу 12-14 мянган жилийн өмнөх үед хамаарна. Эдгээр зургууд нь адуу, арслан, арслан заантай төстэй дүрстэй” хэмээн ярьжээ.

0 Сэтгэгдэл