ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлэг өгнө
Төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн /ХОМ/ бүрдүүлэлт эхэллээ. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ХОМ-ын бүрдүүлэлтийг 1 дүгээр сарын 1-нээс 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах юм байна.
Энэ жилийн хувьд 40 орчим мянган төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх юм. Өмнөх жилүүдэд ХОМ-ийг төрийн албаны 51 мянган хүн өгдөг байсныг өнгөрсөн онд хассан. Ингэснээр 18 мянга гаруй ХОМ мэдүүлэгчийг хасчээ. АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Төрийн алба хаагчдын авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийн судалгаа, эрх бүхий албан тушаалтнуудын санал, олон улсын шинжээчдийн дүгнэлт зэрэг олон зүйлийг үндэслэж ХОМ гаргагчийг хасдаг” гэв. Үлдсэн 38 421 албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон, хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргажээ. Төрийн алба хаагчид, төрийн өндөр албан тушаалтнууд ХОМ-ээ гаргахдаа алдаа гаргавал зөрчлөөс нь хамаараад сануулах, цалингийн хувиар торгох, албан тушаалаас нь бууруулах, ажлаас халах гэсэн хариуцлага хүлээлгэдэг байна. Харин УИХ-ын гишүүд ХОМ-ээ буруу мэдүүлвэл Ёс зүйн дэд хороо мэдүүлгийг нь шалгаж, хариуцлага тооцох хуультай. Төрийн алба хаагчдын ХОМ-ийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл авна.
Төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн /ХОМ/ бүрдүүлэлт эхэллээ. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ХОМ-ын бүрдүүлэлтийг 1 дүгээр сарын 1-нээс 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах юм байна.Энэ жилийн хувьд 40 орчим мянган төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх юм. Өмнөх жилүүдэд ХОМ-ийг төрийн албаны 51 мянган хүн өгдөг байсныг өнгөрсөн онд хассан. Ингэснээр 18 мянга гаруй ХОМ мэдүүлэгчийг хасчээ. АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Төрийн алба хаагчдын авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийн судалгаа, эрх бүхий албан тушаалтнуудын санал, олон улсын шинжээчдийн дүгнэлт зэрэг олон зүйлийг үндэслэж ХОМ гаргагчийг хасдаг” гэв. Үлдсэн 38 421 албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон, хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргажээ. Төрийн алба хаагчид, төрийн өндөр албан тушаалтнууд ХОМ-ээ гаргахдаа алдаа гаргавал зөрчлөөс нь хамаараад сануулах, цалингийн хувиар торгох, албан тушаалаас нь бууруулах, ажлаас халах гэсэн хариуцлага хүлээлгэдэг байна. Харин УИХ-ын гишүүд ХОМ-ээ буруу мэдүүлвэл Ёс зүйн дэд хороо мэдүүлгийг нь шалгаж, хариуцлага тооцох хуультай. Төрийн алба хаагчдын ХОМ-ийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл авна.
0 Сэтгэгдэл
























