ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Энтрепренеруудыг дэмжих “Вoosting Mongolia” уулзалт болно
Гарааны бизнес эрхлэгчдэд олон талын бизнесийн хамтын ажиллагааг эхлүүлэх, санхүүжилт олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой анхны томоохон арга хэмжээг "Boosting Mongolia" нэрээр энэ сарын 14, 15-нд МҮХАҮТ-д зохион байгуулах гэж байна.

Монгол Улсад гарааны бизнес, энтрепренер экосистемийг бүрдүүлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг "Startup Mongolia" ТББ, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулж байгаа уг арга хэмжээ нь томоохон компаниудад хямд өртгөөр гарааны бизнесүүдийн энтрепренер сэтгэлгээгээр хөгжүүлсэн шинэ санаа, шийдлийг санхүүжүүлэх замаар шинэ зах зээлийг бий болгох боломжийг олгох юм. Учир нь орчин үед өрсөлдөх чадвар, брэндийн үнэлгээгээр дэлхийд тэргүүлж буй корпорацууд зах зээлд тэсрэлт үүсгэх шинэ санааг хэрэгжүүлэгч гарааны бизнесүүдийг худалдан авах, хамтран ажиллах замаар компанидаа байнгын өсөлт, сайжруулалтыг хийж, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлдэг тогтолцоог хэрэгжүүлдэг болоод байгаа аж.
"Boosting Mongolia" арга хэмжээнд Нидерланд улсаас 10 гаруй компани амжилттай үүсгэн байгуулсан туршлагатай гарааны бизнесийн хөгжлийн эксперт Фред Де Бүүр үндсэн илтгэгчээр уригдан оролцож байгаа бөгөөд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор /PhD/ Б.Баасандаш, Дэлхийн банкны ОУ-н зөвлөх Г.Энхболор нар корпорац, гарааны бизнесийн хамтын ажиллагааны сэдвээр илтгэл тавих юм.
Арга хэмжээнд Монголын шинэ үеийн гарааны бизнесийн хөгжлийг тодорхойлж буй 50 гаруй энтрепренерууд, шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний судалгаанд үндэслэсэн төсөл санаачлагчид оролцож танилцуулга хийх бөгөөд одоогоор 20 орчим томоохон компаниудын төлөөлөл оролцохоор бүртгүүлжээ.

0 Сэтгэгдэл