УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” хөтөлбөр батлагдлаа
Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, буудай, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын ургацаас хангах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг Засгийн газраас баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
2016 онд улсын хэмжээгээр 1200 орчим аж ахуйн нэгж, иргэд 322.9 мянган га талбайд үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөж байгаа бөгөөд гангийн улмаас тариалан бүхий аж ахуйн нэгжүүд ургац алдсанаар 2016 оны тариалалтыг хэвийн явуулах санхүүгийн боломжгүй болж байна. Иймээс тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шаардагдах зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Зээлийг хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд шаардагдах шатахууны хангамжийг бүрдүүлэх, үрийн буудай, ургамал хамгааллын бодис, бордоо нийлүүлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, техникийн засвар үйлчилгээ зэрэгт зарцуулахаар тооцоод байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, буудай, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын ургацаас хангах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг Засгийн газраас баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. 2016 онд улсын хэмжээгээр 1200 орчим аж ахуйн нэгж, иргэд 322.9 мянган га талбайд үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөж байгаа бөгөөд гангийн улмаас тариалан бүхий аж ахуйн нэгжүүд ургац алдсанаар 2016 оны тариалалтыг хэвийн явуулах санхүүгийн боломжгүй болж байна. Иймээс тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шаардагдах зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Зээлийг хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд шаардагдах шатахууны хангамжийг бүрдүүлэх, үрийн буудай, ургамал хамгааллын бодис, бордоо нийлүүлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, техникийн засвар үйлчилгээ зэрэгт зарцуулахаар тооцоод байна.
0 Сэтгэгдэл
























