ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Олон улсын ирвэс хамгаалах сангийн төлөөллийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Олон улсын ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Брэд Рүтерфорд болон Олон улсын ирвэс хамгаалах сангийн Байгаль орчин, шинжлэх ухаан хариуцсан захирал Чарудутт Мишра нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Өргөдлийн байнгын хороонд Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах талаар 1500 гаруй өргөдөл ирсэн тухай дуулгав. Мөн тэрээр энэ газрыг тусгай хамгаалалтад авах ямар шалтгаан байгааг төлөөлөгчдөөс тодруулсан юм.
Олон улсын ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Брэд Рүтерфорд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Тост, Тосон бумбын нуруу нь газарзүйн хувьд шинэ байршил бөгөөд маш олон зулзага төрсөн. Мөн нутгийн иргэд, малчид энэ нурууг хамгаалалтад авч өгөх хүсэлтийг ирүүлсэн гэдгийг танилцуулсан юм. Мөн тэрээр Монгол Улс ирвэс хамгаалах ажилд тэргүүлэх үүрэгтэй оролцож байгааг онцлоод ирвэс хамгаалах ажилд маш идэвхтэй оролцож байсан талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хувьд маш их харамсаж байна. Сүмбээгийнхээ хийхээр төлөвлөж байсан зүйлийг бид цааш нь үргэлжлүүлэх болно. Миний хувьд Сүмбээг маш сайн мэддэг. Би гэрт нь очиж байсан. Аав ээжтэй нь уулзаж байсан. Сүмбээгийн амь нас эрсэдсэн нь Монгол Улсад төдийгүй дэлхийд маш их гарз тохиосон үйл явдал гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү төлөөлөгчдөөс зарим зүйлийг тодруулаад Сүмбээ агсаны асуудлаар бүх талын төлөөллийг хамруулсан өргөтгөсөн ажлын хэсэг байгуулан ажиллаж, асуудлыг тодорхой болгоход анхаарч ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл