ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Нийслэл харилцаа холбооны зардлыг хэмнэнэ
Засгийн газрын “2008 оны Төсвийн зардлыг хэмнэх зарим арга хэмжээний тухай” 128 дугаар тогтоол, 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолуудын хүрээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн харилцааны холбооны зардлыг хэмнэх тухай” захирамж гаргалаа.

Захирамжид нийслэлийн хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нийслэлийн бүх шатны байгууллагуудын интернет болон суурин утас, үүрэн холбооны үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, одоогийн харилцаа холбооны зардлыг хэмнэж нэгдсэн “Нийслэл багц”-ыг бий болгож ажиллах, “Нийслэл багц” үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулан холбогдох хууль, журамд нийцүүлэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулан ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт даалгалаа.
Мөн “Нийслэл багц”-д хамрагдаж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай гэрээ байгуулж ажиллахыг нийслэлийн засаг захиргааны бүх шатны байгууллага, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагуудад үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл