ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Ирээдүйн тэтгэврийн нөөц сан байгуулна
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Тэтгэврийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийж, тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-д тусгасан зорилтыг хэрэгжүүлэх зорилготой.
Хүн амын насжилт, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй тохиолдож болзошгүй тэтгэврийн даатгалын сангийн ирээдүйн алдагдал, нэрийн дансны тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих тохиолдолд шаардагдах шилжилтийн зардлыг тус тус санхүүжүүлэх зорилгоор тэтгэврийн нөөц сан байгуулах шаардлагатай гэж үзлээ. Тэтгэврийн нөөц сан байгуулж, нэрийн дансны тодорхой хэсгийг хөрөнгөжүүлснээр хуримтлалын суурийг тавих, хөрөнгийн зах зээлд урт хугацаатай эх үүсвэрүүд нэмэгдэх, төрөөс иргэдэд үзүүлэх орон сууцны хөнгөлөлтийн бодлогыг үүнтэй уялдуулан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Мөн ирээдүйн тэтгэврийн нөөц сангаас орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг худалдан авах, тодорхой шаардлага, шалгуур нөхцөл хангасан иргэдэд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл