ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Дэлхийн хамгийн том цэнхэр од индранилыг олборложээ
Шри-Ланка улсын уурхайгаас дэлхийн хамгийн том цэнхэр од индранилыг олборлосон гэж тус улсын үнэт чулуу судлаачид мэдэгджээ.

Уг эрдэнийн чулуу 1404.49 каратынх гэдгийг тус улсын нийслэл Коломбо хотын Үнэт чулуу судлалын хүрээлэн нотолсон бөгөөд өөр үнэт чулуунд гэрчилгээ олгож байгаагүй гэдгээ мэдэгдсэн байна.
Уг цэнхэр од индранил чулуу наад зах нь 100 сая доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд дуудлага худалдаагаар 175 сая доллар хүрнэ гэж одоогийн эзэн нь тооцоолж байна. Голдоо илэрхий од хэлбэртэй дүрстэй учир цэнхэр од индранил гэж энэ эрдэнийн чулууг нэрлэдэг билээ.
“Би энэ эрдэнийн чулууг хараад л худалдаж авахаар шийдсэн. Дэлхийн хамгийн том цэнхэр од индранил байж магадгүй гэж үзсэн учир эрсдэл гарган худалдаж авсан” гэж нэрээ нууцлахыг хүссэн, чулууны одоогийн эзэн хэлэв.
Их Британийн Кембрижийн гүнгийн хатан Кэтрин Миддлтоны сүйн бөгжинд 1970-аад онд Шри-Ланкаас олборлосон индранилыг шигтгэсэн гэж тус улсын Үнэт чулуу, эрдэнэсийн холбоо 2011 онд мэдэгдсэн юм. Уг бөгж өмнө нь Уэльсийн гүнж Дианагийнх байжээ.

0 Сэтгэгдэл